link
Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд герман хэлний улсын олимпиад 2014 оны 3-р сарын дундаас 4-р сарын 12 хүртэл бичгийн болон аман гэсэн 2 шатлалтай Монгол Улсын Боловсролын Их сургууль дээр зохион байгуулагдаж өнгөрөв.
Бичгийн хэсэгт Германы инженерийн бэлтгэл ангийн Б. Мөнхцэцэг багштай 2-р курсын оюутнууд амжилттай оролцон В2-оос дээш ахисан төвшинд 1-р байрыг Д. Халиун, 2-р байрыг Б. Маргад-Эрдэнэ эзлэн аман хэсэгт орсон ба нийт дүнгээрээ ГИБ-ангийн 2-р курсын оюутан Б. Маргад-Эрдэнэ тэргүүн байр бусад оюутнууд 5 ба 6-р байр эзлэв.
Мөн ГИБ-ангийн С. Сэржмядаг багштай 1-р курсын оюутан Б. Золзаяа А2 төвшинд 4-р байрыг тус тус эзэлсэн байна. Уг олимдиадад ШУТИС, МУИС, МУБИС болон Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн гурав ба түүнээс дээш курсын оюутнууд оролцдог юм.
Олимпиадад түрүүлсэн ГИБ ангийн оюутан Б. Маргад-Эрдэнэ ХБНГУ-д герман хэлний зуны курст үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулав.
МС-Дифференциал тэгшитгэлийн профессорын баг
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate