link

Бялдаржуулах танхимыг шинэчлэн сайжрууллаа
2014-06-05 01:16 Админ

ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Биеийн тамир, спортын тэнхим Бялдаржуулах өрөөндөө засвар хийж, шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Ч.Баасандаш, газрын дарга Ц.Бумцэнд, Б.Чинзориг, Д.Ганхуяаг, Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт болон багш нар оролцлоо.

 

Тус бялдаржуулах өрөөнд 40 гаруй сая төгрөгийн 18 нэр төрлийн дасгалын тоног төхөөрөмж тавьж, зориулалтын шал хийжээ. Бялдаржуулах өрөөнд ШУТИС-ийн багш, оюутнуудыг тусгай цагийн хувиар гарган хичээллүүлэх ажээ.   

Affiliated schools