link
ШУТИС-ийн НТС-ийн Түүх, соёл судлалын профессорын багийн багш, судлаачид Монгол улсын Эрчим хүчний яамны харъяа Эгийн голын усан цахилгаан станцын ажлын нэгжтэй хамтран Эгийн голын сав нутаг дахь түүх, соёлын дурсгалуудыг авран хамгаалах малтлага судлагаа хийх гэрээ байгуулсан билээ.
Эгийн голын усан цахилгаан станцын ажлын нэгжтэй хамтран авран хамгаалах малтлага судлагаа хийх гэрээ байгуулж буй зураг
Монголын эрчим хүчний ирээдүйн хөгжил, хэрэгцээнд нэн чухал үүрэг гүйцэтгэх Эгийн голын усан цахилгаан станцын усан сан, цахилгаан дамжуулах агаарын шугам, авто замын хамрах талбайд бүртгэгдсэн чулуун зэвсгийн үеэс авахуулаад XYII-XYIII зуун хүртэлх түүх археологийн 304 дурсгалыг 2 жилийн хугацаанд амжиж авран хамгаалж, нүүлгэн шилжүүлэх зорилготой Монголын археологийн түүхэн дэх хамгийн том шинжилгээний анги энэ өглөө нийслэлээс хөдөллөө.
Түүх, археологийн дурсгалыг авран хамгаалах энэ ажилд ШУТИС, МУИС-ийн Улаанбаатар ИС, Монголын Үндэсний төв музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн зэрэг олон жилийн туршлагатай багууд орсон бөгөөд 28 эрдэмтэн судлаачид, 150 гаруй туслах ажилтан оролцож байгаа ажээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea