link
БНСУ-д жил бүр зохион байгуулагддаг “International Student Green Car Competition” тэмцээндих дээд сургууль, коллежийн оюутнууд нь өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан болон гибрид төрлийн бага оврын автомашинаараа уралддаг. Энэхүү тэмцээн нь БНСУ-ын Hwaseongхотод байрладаг “Солонгосын автомашины туршилт, судалгааны хүрээлэн- KATRI”-гийн туршилтын талбай дээр явагддаг.“Green car” тэмцээн нь:
Тэмцээнийг Солонгосын тээврийн аюулгүй байдлын газар, Солонгосын автотээврийн аюулгүй байдлын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг бөгөөд Солонгос улсын Тээврийн яам нь ивээн тэтгэгч байгууллагаар оролцдог.Тус тэмцээн нь оюутан залуучуудын техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, шилдэг шийдлийг боловсруулах, багаар хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Энэ жилийн тэмцээнд нийт 41 баг оролцлоо.
Механик инженерийн сургуулийн Тээврийн хэрэгслийн профессорын багийн оюутнууд нь “Green car” тэмцээнд энэ жил хоёрдахь удаагаа оролцож, 5-р байранд шалгарлаа.
Автомашиныг зохион бүтээхэд үнэтэй зөвлөгөө өгсөн “Тээврийн хэрэгслийн профессорын баг”-ин Тэргүүлэх профессор Ц.Цэвэгжав болон ивээн тэтгэсэн, тусалсан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлье. Мөн автомашиныг зохион бүтээсэн “SME”багийн оюутнууддаа цаашдын ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea