link
Эй Би Би групп 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Их Сургуулийн багш, оюутнуудад 35, 10кВ-ын элегаз хийн болон агааран тусгаарлагат хуваарилах байгууламжийн ячейкууд, дэд станцын удирдлага, автоматжуулалт, реле хамгаалалтын талаар тус сургуулийн гадаа талбайд танилцуулга хийв. ЭХИС-ийн оюутнууд шинэ техник, технологийн талаар мэдээлэл авахаас гадна тус тоног төхөөөрмжүүдийг өөрсдөө ажиллуулж үзэж, практик дадлага хийлээ.
Эй Би Би групп нь нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, төв нь Швецарийн Цурих хотод байрладаг бөгөөд 130 гаруй жилийн түүхтэй, 150,000 гаруй ажиллагсадтай, эрчим хүчний болон автоматжуулалтын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, технологиороо дэлхийд тэргүүлэгч компани юм. Дэлхий даяар долоон судалгааны төвд 8000 гаруй эрдэмтэн, профессор, судалгааны ажилтан шинэ техник технологи, инновацийн бүтээгдэхүүн гаргахаар ажилладаг бөгөөд энэ салбарт жилдээ 2,5 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Судалгаа шинжилгээнд маш их анхаарал хандуулдаг, түүнчлэн зөвхөн эрчим хүчний салбарт бүрэн төвлөрч үйл ажиллагаа явуулдаг нь Эй Би Би группын амжилтын үндэс болсон төдийгүй маш өндөр чанартай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүнүүд нь дэлхийд хэдийнээ танил болж, эрэлт хэрэгцээ нь жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Эй Би Би групп нь 2002 оноос эхлэн ачааны машин дээр суурилуулсан дунд хүчдлийн бүтээгдэхүүний үзүүлэн, танилцуулгыг хийж эхэлсэн бөгөөд тус бүтээгдэхүүний ажиллагааны талаар практик дээр илүү үр дүнтэй мэдээллийг өгдөг.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea