link
ШУТИС-ийн ГГТС-ийн Газрын тосны инженерийн салбараас 1995 оноос хойш жил бүр Газрын тосны салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан мэргэжлийн салбарын яам, агентлаг, ТББ-тай хамтран Газрын тосны салбарт тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар болон энэ чиглэлээр явагдаж байгаа сургалт судалгааны ажил, энэ салбарт тухайн жил болсон онцлог үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл авч хэлэлцэх “Газрын тос” сэдэвт онол-практикийн 20-р бага хурал 2014 оны 5-р сарын 23-нд ШУТИС дээр амжилттай болж өндөрлөв.
Газрын тосны геологийн судалгаа, эрэл-хайгуул, өрөмдлөг-олборлолт, боловсруулалт-бүтээгдэхүүний үйлдвэрлэл-чанарын хяналт, хадгалалт-тээвэрлэлт-түгээлт, эрх зүй-эдийн засаг-менежмент, аюулгүй ажиллагаа-экологи-байгаль хамгаалал, энэ салбарын сургалт-судалгаа-мэдээлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцдэг энэхүү хурлаар энэ удаад 60 гаруй судлаачийн 40 илтгэл болон мэдээлэл сурталчилгааны материал зэрэг нийт 295 хуудас эмхэтгэл хэвлүүлж салбарынханд тараав.
Энэ удаагийн 20-р хурлын онцлог нь Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын “Газрын тосны судалгааны шинэ үе” номын уншлагыг хамтатган явуулж, монголын газрын тосоор дээлээ мялаасан Ерөнхийлөгч, Академич маань эх орондоо өөрийн газрын тосоор нэрсэн шатахуун-түлшээр дээлээ дахин мялаахын мөрөөдөлтэй явдагаа, энэ нь зөвхөн түүнийх төдийгүй нийт монголын ард түмний хүсэн хүлээсэн мөрөөдөл болохыг илтгэлдээ тэмдэглэсэн болно. Тэрээр газрын тосны асуудал нь аливаа улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засагт жинхэнэ суурь ач холбогдолтой, энд эрчим хүчний дипломат бодлогыг зөв зүйтэй явуулах, үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, энэ чиглэлээр судалгааны ажил явуулахын чухлыг дурьдсан болно. “Газрын тосны тухай” хуулийн шинэчлэн найруулгыг даруй хэлэлцэн батлахын чухлыг ч бас тэмдэглэсэн болно.
Хуралд оролцогчид ...
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, Академич Пунсалмаагийн Очирбат “Газрын тосны судалгааны шинэ үе”сэдвээр дэлгэрэнгүй илтгэж, номын танилцуулгаа хийв.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea