link

Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Нацагняам оюутнуудтай семинар хийв
2014-05-24 23:01 Админ

Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Нацагняамтай хийх семинар 2014 оны 05 дугаар сарын 23 нд амжилттай боллоо. ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Эрдэмтдийн лекц”-ийн анхны зочиноор Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Нацагняам оролцсон билээ. “Эрдэмтдийн лекц” нь лекц, семинар хэлбэрээр явагдаж байна. Лекцэнд хамрагдсан оюутнуудаас семинарт суух хүсэлтээ ирүүлсэн оюутнуудад   бүтэн өдрийн турш семинарын ажлыг зохион байгууллаа.

 Тус семинарт  Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Нацагняам Автомат стабилазаторыг NaNyam бүтээл дээр турших мөн виртауль лабораторт өөрийн зохиомжийг турших зэргээр практик ажлуудыг оюутнуудтай хамтран хийлээ. Семинарын дэлгэрэнгүй хөтөлбөр

 

Семнарт оролцсон оюутнууд цаашид хамтран ажиллах харилцан холбоотой байх бусад оюутан залууст нээлттэй байх  үүднээс Нацагням семинар Facebook нээлээ. Семинарын эхний хэсгийн бичлэгийг youtobe-д тавина.

Семинарт оролцсон Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Нацагняам болон оюутнууддаа цаашдын  ажил, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.   

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools