link
Оюуны сор бүтээл Монгол Ганжуур Данжуурын 400 боть бүтээлийн чуулганыг орчин цагийн кирилл бичигт буулгах Ном, Соёл, Гэгээрлийн таван жилийн төслийн хүрээнд хөрвүүлсэн 160 ботиос 100 гаруйг олны бүтээл болгоод байна.
“Ганжуур Данжуурын шинэ хөрвүүлэг”-ийн үйл ажиллагааг олон нийт, оюутан залууст таниулах, сурталчилах ажлыг Үндэсний Төв номын санд 2014 оны 05-р сарын 27-ны өдөр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвөөс зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр Ганжуур Данжуурын хэвлэгдсэн ботиудыг танилцуулахын хамт Үнэт ховор номын фондод хадаглагдаж байгаа Монгол Ганжуурын Данжуурын эх, Алтан Ганжуур, Есөн эрдэнийн Ганжуур болон бусад үнэт ховор номыг олон нийтэд үзүүлж ном бүтээлийн ажлыг сурталчилах, номын үр шимийг түгээх зорилготой юм байна.
Эрдэм соёлын энэ их үйлст хувь нэмрээ оруулан дэлхийн оюуны үнэт өвийг хойч үедээ үлдээх ариун үйлст өргөнөөр оролцгооё.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION