link
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон БНСУ-ын "WITH" Төрийн Бус Байгууллага (ТББ) хооронд "Халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, хоол, шим тэжээлийн боловсрол олгох" төслийг 2011 оны 5-р сараас эхлэн хамтран хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд БНСУ-ын "WITH" ТББ болон КОЙКА (Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын 40 мянган ам.доллар бүхий сургалтын тоног төхөөрөмж, гарын авлага, үзүүлэн, зөвлөгөө өгөх материал, туслах хэрэгслээр иж бүрэн тоноглосон "Хоол, шим тэжээлийн боловсрол олгох загвар төв"-ийг Сонгино Хайрхан Эрүүл Мэндийн Нэгдэл (СХЭМН)-ийн дэргэд нээн ажиллуулсан бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Шим тэжээл судлалын төв ажилласан байна.
Энэхүү төслийн зорилго нь Монголын хүн амд эрүүл мэнд, шим тэжээлийн мэдлэг, хандлага, дадлын боловсрол олгох дэвшилтэт сургалтын системийг бий болгох замаар халдварын бус өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа юм.
Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын дэд дарга Им Дэ Гин, "WITH" ТББ-ын гүйцэтгэх захирал Гуаг Миран, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, СХЭМН, ШУТИС.Хүнсний инженер, Биотехнологийн сургууль, ХИБС.Шим Тэжээл Судлалын төв болон бусад төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.
Төслийг хэрэгжүүлсэн 3 жилийн хугацаанд "Хоол, шим тэжээлийн боловсрол олгох төв" нь нийт 2000 гаруй хүнд шим тэжээлийн боловсрол олгох үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ Монгол хүн амын дунд түгээмэл тохиолдожбуй "Чихрийн Шижин", "Таргалалт", "Цусны Даралт Ихдэх" болон "Цусан дах өөх тос ихдэх" өвчний үеийн хоол, шим тэжээлийн чиглэлэээр 4-8 долоо хоногийн цуврал сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтын агуулгыг илүү практикт чиглүүлэх зорилгоор "Буфет сургалт"-ыг зохион байгуулж байсан нь иргэдийн талархлыг ихээр хүлээсэн бөгөөд гэртээ хариад сурсан зүйлээ бодитоор хийх дадлыг бий болгосон юм. Түүнчлэн хоолзүйч мэргэжилтэн хүн бүрт хүрч сургалт болон зөвлөх үйлчилгээг явуулсан нь үр дүнтэй байсныг сургалтанд хамрагдсан хүмүүс онцолсон болно.
"WITH" ТББ нь Монгол улсын ШУТИС.Хүнсний Инженер, биотехнологийн сургуультай 1994 оноос хойш хамтран ажиллаж, Монгол улсад хоолзүйч мэргэжилтнийг бэлтгэх, дадлагжуулах, "Үдийн цай" хөтөлбөрийг "Сургуулийн Өдрийн хоол" болгон нэвтрүүлэх, Оюутны болон Эмнэлгийн хоолны Жишиг гал тогоог бий болгох зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж байжээ.
Тус төслийн хүрээнд цаашид СХЭМН-ийн харьяа Жаргал-Өлзий өрхийн эмнэлэг болон Баянхошуу 3-р амбулаторид Шим тэжээлийн боловсрол олгох кабинетийг зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хийгдэж байна.
Шим-Тэжээл Судлалын Төв
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea