link

“СОЁЛ СУДЛААЧДЫН VIII ҮНДЭСНИЙ СЕМИНАР”
2014-05-15 19:54 Админ

2014 оны 04-р сарын 24-нд хооронд ШУТИС-ийн Төв номын сангийн 6 давхар, 604 тоотод Нийгмийн Технологийн Сургуулиас "Соёл судлаачдын үндэсний VIII семинар"-ыг амжилттай зохион явууллаа.

Соёл судлаачдын үндэсний VIII семинар дээр соёл судлалын хичээлийн заах аргын асуудлыг чухалчлан авч үзэхийн зэрэгцээ, Монгол Улсын гавъяат багш, профессор Д.Дагвадоржийн байгуулсан гавъяаг хүндэтгэн дурсаж "Буддын соёлын судалгаа" гэсэн хоёр салбар хуралдаанаар зохион явууллаа.

Семинарыг эхлүүлж ШУТИС-ийн НТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Пүрэвсүрэн, ССАЖЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Баянзул үг хэлэв.

Үндсэн илтгэлийг ОУСДС-ийн захирал, доктор (Sc.D), профессор, Монгол Улсын гавъяат багш Д.Дашпүрэв эхлэн энэ өдөр 28 илтгэлээс 26 илтгэл хэлэлцэж, ханын 9 илтгэл, нийт 37 илтгэл хүлээн авч 68 эрдэмтэд оролцлоо.

Энэ хуралд дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн Мэргжлийн Хяналтын газар, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Хууль Сахиулах Их Сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль, Олон Улс Судлалын Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Орхон Дээд Сургууль, Монголын соёл судлалын холбоо, Монголын нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо зэрэг 18 албан байгууллага болон их дээд сургууль оролцлоо.

Монгол Улсын гавъяат багш, профессор Д.Дагвадоржийн "Буддын соёлын судалгаа" салбар хуралдаан дээр доктор профессор Д.Дагвадоржийн ойрын төрлийн хамаатан болох ШУТИС-ийн ҮТДС-ийн Нэхмэлийн Хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа үг хэлж, Д.Дагвадорж багшийн тухай бичсэн багш нарын илтгэл өгүүллийг ном болгож хэвлүүлэхээр болов. Цаашид соёл судлаачдын үндэсний семинарыг Д.Дагвадорж багшийн нэрэмжит болгохоор санал оруулав.

"Соёл судлалын хичээлийн заах аргын асуудал" салбар хуралдаан дээр мэргэжлийн бус ангиудад ордог ихэнх сургуулиуд "Соёл судлалын үндэс" хичээлийн нэгдсэн нэг төлөвлөгөөтэй болж, задаргааг нь сургуулийнхаа онцлогтой тохируулж цаг тухайд нь өөрчлөн заахаар ярилцав. Энэ талаар дахин Соёл Урлагийн Их Сургуульд хэлэлцэхээр болов. Энэ удаагийн семинараар эрдэмтэд, багш нар, оюутнууд өөр хоорондоо танилцаж туршлага судлан, ном солилцон, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй хурал боллоо.

Хавсралт

Нээлтийн ажиллагаа - ШУТИС-ийн НТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Пүрэвсүрэн, ССАЖЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Баянзул үг хэлэв.

Үдээс хойших "Соёл судлаачдын VIII үндэсний семинарт оролцогсод

Баруун гар талаас: Эрдэм соёлын хүрээлэн - н.Амгалан, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор н.Баяртөр, Философи социологи эрхийн хүрэлээнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ч.Золзаяа

Үндсэн илтгэлийг ОУСДС-ийн захирал, доктор (Sc.D), профессор, Монгол Улсын гавъяат багш Д.Дашпүрэв эхлэв.

ШУТИС-ийн НТС-ийн философийн профессорын багийн тэргүүлэх профессор А.Энхбаатар - доктор (Ph.D), профессор

ШУТИС-ийн НТС-ийн түүх, соёл судлалын профессорын багийн тэргүүлэх профессор Ю.Болдбаатар -доктор (Ph.D), дэд профессор TV5 телевизэд ярилцлага өгч байгаа нь

ШУТИС-ийн НТС-ийн улс төр, олон нийттэй харилцах ажлын профессорын багийн тэргүүлэх профессор Б.Долгор - доктор (Ph.D), дэд профессор, Дарханы Технологийн Сургуулийн багш Ж.Каламхас нар хурал дээр

ШУТИС-ийн ҮТДС-ийн Нэхмэлийн Хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа үг хэлэв.

Цайны завсарлагаар: Д.Наранцацрал - доктор (Ph.D), ШУТИС-ийн НТС-ийн түүх, соёл судлалын профессорын багийн дэд профессор, Луиза Лазарева - Францын Версалын их сургуулийн магистрант, Б.Аюуш - МУИС-ийн ХУС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант

Зохион байгуулагчид: ШУТИС, НТС, Соёл судлалын II ангийн хамт олон

ХУС-ийн Европын хэл соёлын тэнхимийн доктор (Ph.D), профессор Л.Эрдэнэтуяа, ШУА-ын ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, А.Алимаа, СУИС-ийн Бүжгийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, СУИС-ийн багш Д.Индра, МУИС-ийн ХУС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Л.Хэрлэн  доктор (Ph.D) нар хуралд сууж байгаа нь.

СУИС-ийн Соёл иргэншлийн сургуулийн захирал н.Сүхбат үг хэлж байна. Дээд болосрол судлалын Монголын Нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор (Sc.D), профессор С.Батхуяг

Н.Цогтбаатар - доктор (Ph.D), ШУА-ын Археологийн хүрээлэн

Г.Гэрэлмаа - доктор (Ph.D), ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

ХУС-ийн Европын хэл соёлын тэнхим доктор (Ph.D), профессор Л.Эрдэнэтуяа

Хаалтын ажиллагаа: ШУТИС-ийн НТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн ХУС-ийн философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Т.Дорждагва- доктор (Ph.D), профессор.

Affiliated schools