link
Эрчим хүчний инженерийн сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клуб нь 2012 оноос эхлэн СЭХ мэргэжлээр суралцдаг нийт оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, онол практикийн мэдлэг, дадал эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажилд татан оролцуулах зорилгоор жил бүр тус клубын нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хуралд: ШУТИС, МУИС, “Хүрээ” МТДС, “MIU” ДС, СЭЗД сургуулиудын оюутан, багш нар оролцлоо.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Шилдэг гурван илтгэл, шилдэг нэг бүтээлийг шалгаруулж байр эзлүүлснээс:
Илтгэлийн төрөлд:
I байранд: ЭХИС-ийн СЭХ-3 ангийн оюутан Э.Цэрэндолгор, Ү.Саранцэцэг, Н.Ариунжаргал нарын “Нарны эрчим хүчийг ахуйн хэрэглээнд ашиглах судалгаа” сэдэвт илтгэл,
II байранд: “Хүрээ” МТДС-ийн СЭХ ангийн оюутан О.Амаржаргал, Ц.Отгонтунгалаг, Г.Түмэнцэрэг нарын “ICT-ийг эрчим хүчний удирдлагын системд хэрэглэх” сэдэвт илтгэл,
III байранд: ЭХИС-ийн СЭХ-4 ангийн оюутан А.Оюун-Эрдэнийн “Гэр хорооллын өрхийн бохирын цэг дээр суурилсан биохийн төхөөрөмжийн загвар, туршилтын дүнгээс” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Бүтээлийн төрөлд:
Шилдэг бүтээлээр МУИС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Содномцэрэнгийн “Сүлжээнд холбогдсон нарны фотоцахилгаан үүсгүүрт зориулсан нэг фазын инвертер” сэдэвт ажил шалгарлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea