link
ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас техникийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд Машин Механизмын Онолын Улсын тавдугаар олимпиадыг 2014 оны 05-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн Математикийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Хүнсний инженер Биотехнологийн сургууль, Механик Инженерийн сургууль, Уул уурхайн инженерийн сургууль болон Хөдөө Аж Ахуйн Их сургуулиудыг төлөөлсөн 6 баг, нийт 65 оюутан оролцож, багийн болон хувийн амжилтаар өрсөлдөв. Багийн дүнгээр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн баг I байр эзэлж шилжин явах цом, алт медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, ШУТИС-ийн Математикийн сургуулийн баг II байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, ШУТИС-ийн Механик Инженерийн сургуулийн баг III байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэргүүн байрын шагналт ХААИС-ийн баг
Хувийн амжилтаар ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны оюутан Д.Пүрэвбаатар 22 оноогоор I байр, ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны оюутан Б.Баярмаа 18,5 оноогоор I I байр, Математикийн сургуулийн Инженер багшийн 2-р дамжааны оюутан Б.Сүхбат 18 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль диплом, мөнгөн шагналаар шагнагдав. Шагналт IV, V, VI байрыг Механик инженерийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын 2-р дамжааны оюутан А.Ёндонжамц, М.Дөлгөөнтамир, Авто машин, аж ахуй мэргэжлийн 2-р дамжааны оюутан М.Санжид нар тус тус эзэллээ.
Машин механизмын улсын тавдугаар олимпиадад оролцсон нийт багш, оюутнуудад ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх орны хөгжил
Эрдэм номын түүчээ
Инженер таны гарт
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea