link
ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль болон “ДЦС-3”-ТӨХК-тай хамтран үйлдвэрлэл, практикт эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэвтрүүлэх талаар олон жил ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн зэрэгцээ хоёр жилд нэг удаа эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлал тогтосон. Эдүгээ XI дэх удаагаа “Шинэчлэл-Үйлдвэрлэл-Үр ашиг” нэртэй эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал 2014 оны 04-р сарын 25-ний өдөр амжилттай болж өнгөрсөн.
Эрдэм шинжилгээний хурлын ном хэвлэгдэж, мөн шилдэг 5 илтгэлийг шалгаруулж байр эзлүүлсэн
1-р байранд “ДЦС-3”-ТӨХК-ийн инженер Д.Ганзоригийн ДЦС-3 “ТӨХК-ийн шинэчлэлт өөрчлөлттэй холбогдуулан ТДЦ-ийн хүчин чадал нэмэгдүүлэх тухай” сэдэвт илтэл
2-р байранд ДЦС-3 ТӨХК-ийн ажилтан Ө.Бат-Эрдэнийн “ТВС-32 генераторын хөргөлтөнд зарцуулах цахилгаан эрчим хүчийг хэмнэх” нэртэй илтгэл
3-р байранд ЭХИС-ийн багш Ч.Даваасамбуугийн “Дулааны цахилгаан станцын үнс, шааргын материал болон хаягдал цаасаар дулаан тусгаарлах материал хийх судалгааны ажлын үр дүнгээс” гэсэн нэртэй илтгэл
Тусгай байрыг ЭХИС-ийн тэргүүлэх профессор Б.Намхайням, ДЦС-3-ийн ажилтан Х.Гончигрэнцэн нар тус тус эзлэв
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea