link
СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооноос хүний нөөцийн менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогддог “Хүний нөөцийн менежмент”-ийн улсын YI олимпиад 2014 оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болж, дүнгээ гаргалаа.
ШУТИС-ийн КТМС-ийн “Монгол ухаан”, “Хөгжлийн түлхүүр” багууд олимпиадад оролцож, Ахлах багш Л.Цэрэнчимэдийн удирдсан “Монгол ухаан” баг 1-р байрт шалгарч, алтан медаль хүртэв. “Монгол ухаан” багийн гишүүн Хүний нөөцийн 3-р курсын оюутан Цогтбаатарын Мичидмаа, Хүний нөөцийн 4-р курсын оюутан Гантөмөрийн Солонго нар хувийн дүнгээр тусгай байранд шалгарлаа. Хүний нөөцийн менежментийн олимпиадын шилжин явах цомыг КТМС-ийнхан гардан авав. Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад зургаа дахь удаа зохиогдож буйгаас КТМС-ийн баг нийт гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea