link

“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын олимпиадад ШУТИС-ийн баг түрүүллээ
2014-04-30 23:00 Админ

“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын  улсын IV олимпиад хоёр шатлалаар 2014 оны дөрөвдүгээр сарын 19, 26-нд амжилттай явагдлаа. Олимпиадад ХААИС-ийн Инженерийн сургууль, Технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, ШУТИС-ийн  ХИБС зэрэг сургуулийн багууд идэвхитэй оролцлоо. Энэ жилийн олимпиадыг ХААИС-н Инженерийн сургуулийн хамст олон өндөр түвшинд зохион байгуулав. Олимпиадыг нээж ХААИС-ийн ИС-ийн захирал Г.Энхбаяр үг хэлэв. Олимпиадын гол онцлогууд нь “Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат” хичээлийн ерөнхий мэдлэгийг шалгасан сорилыг компьютерт суурилсан хэлбэрээр боловсруулан шалгаруулав. Оролцогч багуудын дунд АСК тэмцээнийг зохион байгуулсан нь оюутнуудын ур чадвар, мэдлэг авьяасыг сорьсон сонирхолтой шинэлэг хэлбэр болох нь оролцогч оюутнуудын идэвхи оролцооноос тод харагдаж байна.

Дээрхи дөрвөн сургуулиас шалгарсан  багийн 40 оюутан мэдлэг, оюун ухаан, авхаалж самбайгаа сорьж оролцсоноос дараах нэр бүхий оюутнууд бусдыгаа манлайлан шагналт байруудад шалгарчээ.

Хувийн дүнгээр

1-р байр                                Х.Ундрам /ШУТИС-ХИБС/

2-р байр                                Д.Ууганцэцэг / ШУТИС-ХИБС /

3-р байр                                Ц. Баяртуяа /ХААИС-ИС/

Багийн дүнгээр:

1-р байр                                ШУТИС ХИБС

2-р байр                                ХААИС-ИС

3-р байр                                ТДС

Олимпиадад амжилттай оролсон оюутнуудад болон олимпиадыг амжилттай зохион байгуулах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй ажилласан дээрх сургуулиудийн багш нарт цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!

 Олимпиадын нээлт


 Олимпиадын медалийн эзэд...


  Олимпиадын шагналтнууд, зохион байгуулагчид...

 

 

 Олимпиад зохион байгуулагч: ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль,

ХҮМАХС-н Профессорын баг

 

Affiliated schools