link
БИАС-ийн архитектурын багш Ш.Энхтунгалаг “21-р зууны архитектур дахь эрх чөлөө” шинэ номын нээлт хэлэлцүүлэгийг хийж өөрийн бүтээлээсээ номын санд хандивлав.
Америкийн Монгол Судлалын Төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд техник технологи, нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлийн 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэлээ.
Япон улсын элчин сайдын яамнаас Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын тухай 100 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлээс манай оюутан залуучуудад зориулан хандивласныг Японы элчин сайдын яамны Боловсрол хариуцсан хэлтсийн дарга Б.Цогтчимэг гардуулан өгөв.
Голомт банкны ШУТИС дахь салбараас Голомт банкнаас зохион явуулсан Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн дээжээс хандивлаж Голомт банкны нэрэмжит танхимыг уламжлал болгон тохижуулж өгөхөө амлав.
МТС-ийн Органик Технологийн профессорын багийн Тэргүүлэх профессор Б.Бямбагар “ОРГАНИК ХИМИ”номын дээжээсээ хандивлалаа.
МУБИС-ийн багш Н.Оюут-Эрдэнэ “Нийгмийн ажилтанд зориулсан хүний эрхийн гарын авлага” , “Хүүхэд хамгааллын асуудал ба хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын төслийн үнэлгээний тайлан тус тус хандивласан болно.
Ном хандивласан нийт байгууллага, хувь хүн, эрдэмтэн багш нартаа уншигч оюутнуудынхаа өмнөөс цаашдын ажилд нь амжилт хүсэж талархаж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea