link

“ШУТИС - Робокон 2014” тэмцээн ба үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо.
2014-04-29 01:19 Админ

Робокон-2014 үндэсний тэмцээнд оролцох багуудыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн болон үр дүнгийн хэлэлцүүлэг КТМС дээр 2014 оны 4-р сарын 20 ны өдөр боллоо.  Энэхүү тэмцээнийг Эрдэм шинжилгээний алба, Бүрэлдэхүүн сургуулиуд, “ШУТИС-Робокон 2014 тэмцээн”-ийг зохион байгуулах комисс  хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн тэмцээний гол онцлог болох “Үр дүнгийн хэлэлцүүлэг”-ийг явуулахдаа дараах 3 үзүүлэлтүүдийг харгалзан 30 оноогоор дүгнэв. Үүнд:

1. Шинэ санаа, роботын шийдэл, технологи

/Бэлэн технологийг ашиглахгүйгээр шинэ санаа гаргасан эсэх/

2. Зохион байгуулалт (менежмент)

/Үндсэн баг нь: олон улсын жишгийн дагуу багийн гишүүдийн 1/3 нь электроник, 1/3 нь механик, 1/3 нь программчлалын ба менежментийн чиглэлээр суралцдаг оюутнуудаар багаа бүрдүүлсэн эсэх/

3. Санхүүгийн тайлан

/Аль болох бага зардлаар, гар доорх материалуудыг ашигласан эсэх/

Дээрх үзүүлэлтүүдийг оруулснаар багуудын зохион байгуулалт нь олон улсын робоконы багуудын жишигт нийцэх юм.

Тэмцээнд 4 бүрэлдэхүүн сургуулийн 6 баг оролцсон ба бүрэлдэхүүн сургуулиар дараах шагналт байруудыг эзэллээ.

Эрдэм шинжилгээний алба, Бүрэлдэхүүн сургуулиуд, Зохион байгуулах комисс

 

 

Affiliated schools