link

ОУ-ын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
2014-04-22 17:09 Админ

Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд ШУТИС, БИАС –ийн Ус хангамж, халаалт агаар сэлгэлтийн профессорын баг, Австрийн Венийн техникийн ухааны их сургуулийн Хотын сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн хөтөлбөртэй хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй модуляр их сургуулийн барилгын төлөвлөлт” сэдэвт оюутаны эрдэм шинжилгээний хурлыг дөрөвдүгээр сарын 14,15 өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот өрөөнд зохион байгууллаа.

 

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ШУТИС-ийн шинээр төлөвлөж буй 13 давхар барилгын эскиз зураг дээр үндэслэн төлөвлөлтийг хийсэн ба халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн (ХАСК) системийн эрчим хүчний хэрэглээг зохистой түвшин хүртэл бууруулж, тухайн барилгад сурч ажиллах, багш, оюутануудын эрүүл тав тухтай байх орчинг бүрдүүлэх технологийн шийдлийг боловсруулах тал дээр архитектур, дулааны физик, ХАСК гэсэн 3 чиглэлээр оюутнууд хамтран ажиллаж, зарчмын шийдлүүдийг боловсрууллаа. Цаашид энэ ажлыг нарийвчлан судлах ажлыг хоёр сургуулийн магистр оюутнууд өөрсдийн дипломын ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд илтгэлийг ганцаарчилсан, төлөөллийн болон багийн гэсэн гурван хэлбэрээр зохион байгуулсан нь уламжлалт хэлбэрээс илүү өвөрмөгц, оролцоог хангасан шийдэл байсан. Энэхүү хурлын үр дүн буюу барилгын төлөвлөлтийн талаарх саналыг постер хэлбэрээр боловсруулан танилцуулах юм.

Хурлыг БИАС –ийн захиргаа болон Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.

Ус хангамж, халаалт, агаар сэлгэлтийн баг

Affiliated schools