link

"БНбД -ийг хэн сайн мэдэх вэ" уралдааны шилдэгүүд тодорлоо
2014-04-22 01:23 Админ

БИАС-ийн 55 жилийн ой, үндэсний сантехникийн инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын оюутнуудын дунд зохион байгуулсан "БНбД -ийг хэн сайн мэдэх вэ" тэмцээний төгсгөлийн шатны уралдааныг 2014 оны 4 сарын 19 ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд эхний шатнаас шалгарсан нийт 7 баг оролцож мэдлэг, чадвараа уралдууллаа.

Тэмцээнд:

1-р байр "Сэржээгийн баг" 500000 төгрөг, өргөмжлөл

2-р байр "Water" баг 300000 төгрөг, өргөмжлөл

3-р байр "Супер инженерүүд" баг 200000 төгрөг, өргөмжлөл

4-7 –р байр эзэлсэн багийн бүх гишүүдэд мэргэжлийн ном, сурах бичиг  гардууллаа.

Нийт оролцсон оюутанууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэ тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон 2006 оны Халаалт, агаар сэлгэлт мэргэжлийн төгсөгчиддөө талархал илэрхийлье.

Түрүүлсэн багууд болон тэмцээнд оролцогсод

 

1-р шатны тэмцээнд нийт 14 баг оролцсоноос 2р шатанд 7 баг шалгарсан бөгөөд баг бүр өөрийн онцлог бүхий хувцсаар жигдэрсэн байлаа. Үүнээс “Улаан чинжүү “ багийн өмсгөл бусдаас содон харагдсан юм.  АХА тэмцээнийг хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан. Тэмцээнийг  Монгол улсын зөвлөх инженер А.Цогт, NAB группын ерөнхий захирал Б.Амарсанаа, MCS проперти ХХК- ны инженер техникийн албаны дарга Л.Булган нар шүүлээ.

 

 

Affiliated schools