link
“Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 11-нд ШУТИС-ийн Математикийн сургуулиас амжилттай зохион байгууллаа. Тус хуралд инженерийн математик боловсрол, цахим сургалт, математик сургалтын технологийн шинэчлэл, математикийн онол болон хэрэглээний асуудлууд, оновчлол ба симуляци, инженер техникийн, нийгэм эдийн засгийн асуудлуудын математик шийдэл зэрэг өргөн агуулгаар их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач багш нар чууллаа.
Эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, бүтцээ шинэчлэн сайжруулж байгаа өнөө үед математикийн хичээлийн зорилго, агуулгыг оюутны сэтгэх чадвар, хувь хүний болон нийгмийн төлөвшлийн чадваруудад тулгуурлан оюутны бие дааж сурах чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох, багш нарынхаа заах арга зүйг сайжруулах асуудал бидний өмнө тулгамдсан асуудлуудыг хөндөж, бүтээлч сэтгэлгээтэй багш судлаачдыг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнг бизнес инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэгдэж байлаа.
ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Математикийн Салбар
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea