link
ШУТИС-ийн Удирдах зөвлөл(УЗ)-ийн ээлжит хурал 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр боллоо. Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр УЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг БШУ-ны сайд хүлээн авч, түүний оронд төрийн төлөөлөлд УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоог УЗ-ийн гишүүнээр томилсон тушаал гаргасан болно.
Хурлын эхэнд Д.Одхүү тус тушаалыг болон өөрийн чөлөөлөгдөх болсон шалтгааныг танилцуулж УЗ-ийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
ШУТИС-ийн УЗ-ийн гишүүд УЗ-ийн үйл ажиллагааг амжилттай удирдаж, үр дүнтэй ажиллаж байсанд нь талархал илэрхийлж Д.Одхүүд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ. Тухайлбал, УЗ-ийн гишүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: “Д.Одхүү УЗ-ийн даргаар ажиллахдаа өөрийн гэсэн зорилготой, зүг чигтэй орж ирж гишүүд хамт олныг ойлгож ажиллаж байсанд нь талархал илэрхийлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгууль болж гишүүн Л.Лувсанжамц гишүүн Ц.Буянцогтоогийн нэрийг дэвшүүлж танилцуулав. УЗ-ийн гишүүд нэр дэвшигчээс сонирхсон асуултандаа хариулт авлаа. Санал хураалтаар гишүүдийн 100 хувийн санал авч Ц.Буянцогтоо УЗ-ийн даргаар сонгогдлоо.
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate