link

Халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл, мэнд, хоол, шим тэжээлийн боловсрол олгох" төслийн "Хоол, шим тэжээлийн боловсрол олгох нэгж" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
2014-04-10 03:49 Админ

Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, харъяа Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон БНСУ-ын "WITH" ТББ-ын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгино Хайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн(СХЭМН) харъяа Баянхошуу амбулатори болон Жаргал-Өлзий өрхийн эмнэлэгт  “Халдварын бус архаг өвчлөлөөс(ХБАӨ) урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, хоол, шим тэжээлийн боловсрол олгох” төслийг хэрэгжүүлэхээр “Хоол, шим тэжээлийн боловсрол олгох нэгж байгуулах” хамтын ажиллагааны гэрээг байгуулав.

 

Гэрээнд НЭМГазрын дарга С.Туул, БНСУ-ын "WITH" ТББ-ын Монгол дах төлөөлөгч Ким Сон Ми болон ШУТИС.ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг, СХЭМН-ийн дарга Ш.Хажидмаа, СХЭМН-ийн Баянхошуу амбулаторын эрхлэгч О.Эрдэнэ-Очир, Жаргал-Өлзий өрхийн эмнэлгийн дарга А.Энхжаргал нар гарын үсэг зурав.

Төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу болон Толгойт орчим нь УБ хотоос алслагдсан, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихээр амьдардаг онцлогтой. Иймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгоход энэхүү төслийн гол зорилго оршиж буй болно.

Affiliated schools