link
ШУТИС-ийн “Оросын өдрүүд”-ийн хүрээнд ОСПБ-ын багш нар ЕБ-ийн 25-р тусгай сургуулийн сурагчдын дунд Орос орны хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаа, түүх, соёл уламжлалын тухай мэдлэг эзэмшүүлэх зорилгоор “Бидний мэдэх Орос орон” сэдвээр “АХА” тэмцээнийг амжилттай зохион явууллаа.
Ахлах багш Б.Оюун, Т.Мөнхтуяа нар уг тэмцээнийг удирдан явуулж, 25-р тусгай сургуулийн 7-10 ангийн нийт 82 сурагчдын дунд зохион байгуулсан ба 9Б ангийн сурагч Д. Хос –Эрдэнэ - I байр, 10А ангийн сурагч Ц. Одхүү - II байр, 8Б ангийн сурагч А. Агиймаа - III байрыг тус тус эзэллээ. “АХА” тэмцээнд оролцсон сурагчдын мэдлэгт нэмэр болох зорилгоор Орос орны тухай зурагт альбомыг хийж бэлэглэсэн бөгөөд мөн тус сургуулийн удирдлагын хүсэлтээр ХБС-ийн ОСПБ-ийн багш нар, С. Бархас багштай Солонгос хэлний IV курсын оюутнууд ногоо тарьж ургуулах, арчлах, боловсруулах тухай 4 гарын авлагыг бэлэглэлээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea