link
ШУТИС-ийн БИАС-ийн 55 жил, Сантехникийн инженерийн салбар үүсч хөгжсний 50 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд ХБОИС-ын оюутны дунд уламжлалт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг бакалавр ба магиср доктор, оюутны гэсэн 2 шатаар зохион байгуулан тус бүрд нь 3-н байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд
1-р байранд “Хаягдал цаасаар дулаалгын материал хийх боломж” сэдвээр илтгэгч С.Нямбаяр ХБТ-IV, Ц.Цацрал, Х.Сайннэрмаа,
2-р байранд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ландфилын аргаар устгах судалгаа” сэдвээр
илтгэгч Б.Ширхэрэгү, Т.Баттүшиг, Э.Аръяабазар-ХБТ-IV,
3-р байранд “Хонины ноосон дулаалгыг барилга байгууламжинд ашиглах нь” сэдвээр
илтгэгч Х.Наранбаяр ХАС-IV,
Магистр доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд
1-р байр “Монгол орны уур амьсгалын нөхцөлд хийсэн дулаалгын тунгалаг материалын онолын судалгаа” сэдвээр илтгэгч С.Баяннасан магистрант,
3-р байранд “Гэр хороололын агаарын бохирдлыг бууруулах судалгаа” сэдвээр илтгэгч Х.Энхийн-Уянга магистрант нар шалгарлаа.
БИАС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг шалгаруулж хурал амжилттай болж өндөрлөв.
Зохион байгуулагч: БИАС , УХХАС багийн дэд профессор Ц.Дашдорж доктор/ Рh.D/ багш Ц.Уранцэцэг /магист р/
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project