link
БНСУ-ын PyeongTaek их сургуулийн Ерөнхийлөгч Ki Hung Cho, “Holt International” группын Азийг хариуцсан Дэд ерөнхийлөгч, тус их сургуулийн Ахлах зөвлөх David Lim, Олон улсын боловсролын төв хариуцсан захирал Park Ki Cheol, Гадаад харилцаа хариуцсан захирал Choi Jin Min нар 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчиллаа.
Айлчлалын үеэр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, БНСУ-ын PyeongTaek их сургуулийн Ерөнхийлөгч Ki Hung Cho нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд ШУТИС-иас Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан Дэд захирал Ц.Батцэрэн, Нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор Т.Амаржаргал болон бусад багш нар оролцлоо.
Хамтын ажиллагааны гэрээнд зааснаар хоёр сургууль хамтран ажиллах, багшийн мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгэний хурал, сайн дурын ажил зохион байгуулах, хамтарсан дадлага, төсөл, туршлага солилцох, оюутан солилцох зорилгоор гэрээг байгууллаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea