link
Чех улсын нэгэн оюутан дэлхийн хоёрдугаар дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын өмнөөс өөрийн амийг өгсөн тэр цагаас хойш эдүгээ 67 жил өнгөрчээ. Оплатагийн зулын гол болсон тэрхүү өдрийг Лондон дахь олон улсын оюутны консулаас “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгон зарлажээ. Манай улсын оюутнууд ч энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон БСШУ-ны сайдтай уулзах, өөрсдийн бэлтгэсэн үзэсгэлэн тоглолтоо сонирхуулах, уулзалт зохион байгуулах гээд нэлээд олон бүтээлч ажлуудыг хийсэн байна. Манай сургуулийн хувьд ч энэ өдөр Оюутны холбооноос санаачлан нэлээд ажлуудыг зохион байгуулсан юм. Энэ өдөр 3300 ширхэг ил захидлыг оюутнууддаа тараах, сургууль дотор ажилладаг үйлчилгээний цэгүүд болон хоолны газрын үнийг хямдруулах зэрэг ажлуудыг зохион байгуулснаас гадна МҮЭ-ийн Ерөнхийлөгч, шилдэг лектор С.Ганбаатарыг урьж ирүүлсэн юм. Тэрээр, оюутан гэж хэн бэ, би оюутан байхдаа, оюутнууд өөрийнхөө эрхийн талаар хэрхэн тэмцэх вэ зэрэг сэдвээр илтгэл тавьж оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea