link
ОХУ-ын ШУА-ийн харъяа Системийн Програмчлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор/ScD/, профессор В.И.Гурман, Буриадын Улсын Их Сургуулийн доктор/ScD/ ,профессор А.С.Булдаев нар ШУТИС-ийн урилгаар ирж их дээд сургуулиудын профессор,багш нар,оюутнуудад 3 өдөр өөрсдийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгийн талаар лекц уншлаа.
В.И.Гурман, А.С.Булдаев нар нь удирдлагат процессын уламжлалт аргуудыг хэрэглэн шийдэж болдоггүй нийлмэл бодлогуудыг бодох математикийн шинэ онол, зарчмуудыг нээж, тооцон бодох аргуудыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд юм.
Профессор В.И.Гурман, А.С.Булдаев нар өөрсдийн боловсруулсан арга аргачлалуудаар нийгэм,эдийн засаг,эколог,анагаах ухаан, техникийн асуудлуудыг яаж шийдэж болохыг харуулсан сонирхолтой лекц уншсан юм.
Орчин үед дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа эколог, инновацийн асуудлуудыг тусган ОХУ,Украйн улсын тодорхой бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой хөгжлийн математик загваруудыг томъёолж, өөрсдийн боловсруулсан арга, аргачлалуудаар хөгжлийн хувилбаруудыг нь тооцож болохыг харуулсан нь лекцэнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байлаа.
ШУТИС-ийн удирдлага сургуулийнхаа залуу багш нарыг эдгээр эрдэмтдийг дагалдуулан сургах, хамтарсан судалгаа , төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea