link

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов
2014-03-21 00:26 Админ

Хүнсний инженер, биотехнологийн сургууль нь Олон улсын Хоолзүй, шим тэжээл судлалын холбоо(International Union of Nutritional Sciences)-ны гишүүн бөгөөд тус холбоо нь хоёр жил тутамд хоолзүй, шим тэжээл судлалын чиглэлийн мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх, удирдлагыг хөгжүүлэх болон улс хоорондын хоолзүй, шим тэжээлийн талаарх мэдээлэл солилцох үүднээс олон улсын сургалт-семинар (IUNS Workshop on Capacity and Leadership Development in Nutritional Sciences)-ыг зохион явуулдаг ба ээлжит сургалт-семинар нь 2014 оны  03 дугаар  сарын 11-13-нд  Токио хотод Японы Эрүүл мэнд, шим тэжээл судлалын үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр, “Шим тэжээлийн дутал, таргалалт болон хоолноос шалтгаалах халдварын бус өвчлөл (ХБӨ)-тэй тэмцэхэд эрүүл хооллолтыг дэмжих замаар дэлхий дахины шим тэжээл, ХБӨ-тэй тэмцэх зорилгод 2025 онд хүрэх” гэсэн уриатай зохион байгуулагдлаа.

Мөн өдрүүдэд Азийн Хоолзүй, шим тэжээлийн хамтын ажиллагааны сүлжээ(Asian Network on Nutrition)-ний 6 дугаар симпозиум “Эрүүл хооллолтын төлөө нийгмийн орчинг сажруулах нь” сэдвийн хүрээнд болж, Япон, Солонгос, Хятад, Индонези, Филиппин, Хонг Конг, Бангладеш, Вьетнам, Монгол, Малайз, Мянмар зэрэг орнуудын нийт 50 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, International Life Sciences Institute(ILSI)  зэрэг ОУ-ын болон Японы байгууллагуудаас төлөөлөл оролцож, хүн амын хоол, шим тэжээлийн  байдлын талаар лекц уншиж, танилцуулан, туршлага солилцож, хэлэлцлээ.

Манай орныг төлөөлж ШУТИС-ийн ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн тэргүүлэх профессор, доктор Г.Энхтайван хурал удирдагчаар ажилллаж, ХИБС-ийн магистрант, ТТДС-ийн ХҮҮТ-ийн багш Н.Сансар уг сургалт-семинарын хоёрдугаар бүлэгт багтан, Монголын хүн амын шим тэжээлийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, бусад орны мэдээлэлтэй танилцан, харилцан ярилцаж, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад зочлон, туршлага солилцов.

Энэхүү хурлын үеэр Зүүн Азийн орнуудад 0-59 сартай хүүхдийн тураал, өсөлт хоцрогдол, таргалалт, цус багадалтын тархалт, аминдэмийн дутагдал, давсны хэрэглээ мөн түүнчлэн хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд тулгамдаж буй асуудал гэх мэт  олон асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.  

 

ТТДС-ийн багш, магистрант Н.Сансар өөрийн болон бусад орны туршлагаас харилцан солилцож буй байдал, гэрчилгээ гардуулж байгаа нь

    Мөн түүнчлэн улс орны зохистой хооллолтын зөвлөмжийн талаар харилцан ярилцаж, зөвлөмжийг өөрийн ард түмэндээ хэрхэн түгээн дэлгэрүүлж, хэвшил болгох талаар улс үндэстэн болгоны төлөөлөл өөрийн санаа бодлыг дэвшүүлэн хэлэлцэв.

 


ТГ

 

Affiliated schools