link

Багш, ажилчдын 180 айлын хотхоны барилгын явцын мэдээлэл
2014-03-21 00:01 Админ

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

“Химон Констракшн” ХХК-ийн 14/047 тоот “Комисс ажилуулах тухай” албан бичгийн дагуу 2014 оны 3 дугаар сарын 20-ны 10 цагт 180 айлын хотхонд Барилгын техникийн комисс ажиллаа.

Техникийн комиссын үзлэгээр:

- 1-р байрны барилга угсралтын ажил бүрэн дууссан,

- 3-р байрны барилга угсралтын ажил нь С1 блокын (3-р байрны урд талын үзүүрийн) зоорийн давхрын дотор засал, мансардны хаалга суулгах ажлууд дутуу байлаа. (3 сарын 30-нд бүрэн дуусгана)

1 ба 3-р байрны өрөөнүүдээр орж шалгасны дараа Техникийн комиссын хурлаас дараах ерөнхий дүгнэлт гаргав:

- 1, 3-р байрыг улсын комиссод хүлээлгэн өгөх акт бичиг баримтуудыг бүрэн болгох,

- Гадна тохижилтыг 5 сарын 1-нээс өмнө дуусгах,

Техникийн комиссын гишүүд санал нэгтэйгээр Улсын комисс ажиллуулах албан хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт уламжлах санал өглөө.

Зураг №1. ШУТИС-180 хотхоны барилгын
Техникийн комиссын хурал (2014 оны 3 сарын 20)

Зураг №2. ШУТИС 180 хотхоны барилгын
Техникийн комиссын үзлэг

Зураг №3. Зоорь буюу В1 давхрын тохижуулалт

“Нёмон” ХХК-ний барьж буй 2-р байр ариун цэврийн хэрэгсэл буюу ванн, суултуур суурилуулах ажил хийгдэж байгаа бөгөөд 5 сарын 1-нээс өмнө Техникийн комиссод хүлээлгэн өгөх даалгавар өглөө.

Ашиглалтын өмнөх захиргаа

Affiliated schools