link

ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль Олон Улсын Хот Хоорондын Математикийн хаврын 35-р Уралдааныг амжилттай зохион байгууллаа
2014-03-05 22:03 Админ

ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль Олон Улсын Хот Хоорондын Математикийн хаврын 35-р Уралдааныг 2014 оны 03-р сарын 01,02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олон улсын хот хоорондын математикийн уралдаан анх 1979-1980 оны хичээлийн жилд хуучнаар ЗХУ-д  “3 хотын хоорондох уралдаан” нэртэйгээр зохиогджээ. Уралдаанд оролцогч хотуудын тоо дараагийн жилүүдээс эрс нэмэгдэж, уралдаан “Хот хоорондын уралдаан”  нэртэй болсон байна. Уралдааныг үүсгэн санаачлагч нь эдүгээ уг уралдааныг зохион байгуулах төв комиссын дарга, Москвагийн Үл Хамаарах Их Сургуулийн профессор Н.Н.Константинов юм. Уралдааны үндсэн зорилго нь олон тооны ахлах ангийн сурагчдад олон улсын чанартай математикийн тэмцээнд (олон даваа, сорилтой дотоодын болон олон улсын олимпиадаас гадна) шууд оролцож, чадлаа сорих боломжийг бүрдүүлэх явдал болно. Мөн уралдааны өөр нэг чухал зорилго бол математик сонирхогч сурагч, багш нарыг чанартай уран гоё бодлогоор хангаж өгөх явдал юм.

1984 оноос уралдаан албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, зохион байгуулах төв комисс нь ЗХУ-ын (эдүгэ ОХУ-ын ) Шинжлэх Ухааны Академийн дэргэд байгуулагдсан байна. ШУА –ийн оролцоогоор уралдаан олон улсын чанартай болсон ба анх уралдаанд зөвхөн славян хэлтэй орнуудын хотууд оролцдог байсан бол 1988 онд Австралын Канберра хот уг уралдаанд оролцсон нь анхны англи хэлтэй оролцогч хот болсон байна

Хот хоорондын уралдаан  нь намар ба хаврын гэсэн 2 үе шаттай явагддаг: Оролцогч сурагчийн амжилтыг энэ 2 шатанд авсан аль өндөр оноогоор тооцно. Шат бүр нь бэлтгэл ба үндсэн гэсэн 2 даваатай явагддаг ба бэлтгэл давааны бодлогууд хөнгөн боловч харьцангуй бага оноотой, үндсэн давааны бодлогууд нь нилээд хүнд бөгөөд өндөр оноотой байдаг. (Үндсэн давааны хамгийн хүнд бодлогыг маш цөөхөн сурагч боддог) Сурагчийн амжилтыг энэ 2 даваанд үзүүлсэн аль их оноогоор тооцдог. Хэрэв сурагчийн оноо уралдааныг зохион байгуулах төв комиссоос тодорхойлсон босго оноог давсан бол ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дипломоор шагнагдана. 

Уралдаанд оролцогч хотын амжилтыг уг хотоос оролцсон шилдэг сурагчдын дундаж оноогоор бодож гаргадаг. Чухам хэдэн сурагчийн оноог тооцох вэ гэдгийг уг хотын  нийт хүн амын тоог 100000-д хувааж гаргадаг. 500000-д үл хүрэх хүн амтай хотыг нэмэлт коэффициентээр үржүүлж тооцдог байна.

Энэ уралдааны өөр нэгэн онцлог нь оролцогч сурагчийн хувийн оноо тодорхой шаардлагыг хангаж байвал, түүнийг Олон улсын математикийн зуны бага хуралд урилгаар оролцуулдаг явдал билээ.

Хот хоорондын уралдаан  Улаанбаатар хотноо 1995 онд Монгол Улсын  Ардын Багш, Академич,ШУ-ны доктор,профессор  А.Мекейн санаачлагаар зохиогдож эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд уг уралдаан нь манай математик сонирхогч багш,сурагчдын дунд ихээхэн нэр хүндтэй томоохон уралдаан болоод байна.

Улаанбаатар хотоос уг уралдааны оноогоороо шалгарсан сурагчид ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дипломоор шагнагдаж Европын улсуудад болдог “Математикийн зуны сургалт”-д  амжилттай оролцож байсан ба Улаанбаатар хот оролцогч олон улсын хотуудаас 14-р байрт шалгарч байсан билээ.

Бэлтгэл даваа  03-р сарын 01-ний 09.00- 13.30 цаг, Үндсэн даваа:   1-р хэсэг 03-р сарын 02-ны 09.00-12.00 цаг, 2-р хэсэг 03-р сарын 02-ны 13.00-16.00 цаг бүтэцтэй, 6-10, 11(ш)-11-р ангийн ангиллаар 6-р ангийн сурагчийн оноог 2, 7-р ангийн сурагчийн оноог 1.8, 8 -р ангийн сурагчийн оноог 1.5, 9-р ангийн сурагчийн оноог 1.33, 11(ш)-р ангийн сурагчийн оноог 1.25-аар коэффициентлэн үржүүлж зохион байгууллаа.

6-10-р ангийн нийт 148 сурагч оролцсоноос 1-р байр алтан медалийг 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Төрхүү 43.9, 2-р байр мөнгөн медалийг 1-р сургуулийн 8-р ангийн сурагч Б.Төрбат 43.5, Олонлог сургуулийн 8-р ангийн сурагч М.Лханаажав 39, 3-р байр хүрэл медалийг Сант сургуулийн 9-р ангийн сурагч Л.Оюунтөгс 38.6, 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Алтангэрэл 36, 1-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Батмэнд 34.0 оноогоор тус тус эзэллээ.

11-12-р ангийн нийт 33 сурагч оролцсоноос 1-р байр алтан медалийг Орчлон сургуулийн сурагч О.Бодрол 48.75, 2-р байр мөнгөн медалийг Орчлон сургуулийн сурагч З.Батзориг 32.5, 1-р сургуулийн сурагч А.Ананд 27.5, 3-р байр хүрэл медалийг Орчлон сургуулийн Ш.Золбаяр 27.0, Орчлон сургуулийн сурагч М.Ананд 27, 1-р сургуулийн сурагч Э.Бат-эрдэнэ 26.25 оноогоор тус тус эзэллээ.

Энэхүү олон улсын нэр хүндтэй олимпиадыг зохион байгуулахад дэмжин, туслаж ажилласан ШУТИС-ийн Математикийн сургуулийн багш, оюутнуудад талархсанаа илэрхийлье.

6-10-р ангийн дүнhttp://share.gogo.mn/GTiM78oRAf61341393900572/������6-6-10.pdf
11-12-р ангийн дүнгhttp://share.gogo.mn/yEfwIF81Le93311393900718/������-11-12.pdf link-үүдээр оржхарнауу.

Affiliated schools