link

МЭНДЧИЛГЭЭ
2014-03-04 23:20 Админ

Манай сургууль шинжлэх ухаанд суурилсан их сургуулийг төлөвшүүлэх, Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын системд өөрийн байр суурийг улам бэхжүүлэх их үйлсэд эрдэмтэн багш, профессор бүсгүйчүүд маань үнэтэй хувь нэмрээ оруулж  арвин их амжилтаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж байна.

ШУТИС хэмээх эрдмийн их  өргөөний баганыг тулж, галыг манаж буй галын бурхад эрхэмсэг бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр-Мартын 8-ны мэнд дэвшүүлж, эрдэм түгээх, сурган хүмүүжүүлэх  үйлсэд оруулж буй хөдөлмөр зүтгэлээр тань бахархаж эрдмийн ариун үйлсэд тань өндөр амжилт, эрч хүч, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж мэндчилье.

 

ШУТИС-БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛ

ШУТИС, ЭБНСЗ

Улаанбаатар, 2014

Affiliated schools