link

“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2014-03-04 00:20 Админ

Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас 2014 онд хэрэгжүүлэх “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг зохион байгуулж, танилцуулах үйл ажиллагаа 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  Засгийн газрын 11 дүгээр байрны “Хурлын танхим”-д боллоо. Уулзалт хэлэлцүүлэгийн зорилго нь оюутны хөдөлмөр эрхлэлт ба өнөөгийн байдал, цагийн ажлын байр бий болгоход  ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх,  их, дээд сургуулиудын дэргэдэх ОХЭДТ-ийн үйл ажиллагааг  олон нийтэд сурталчилах зорилготой юм. Уг үйл ажиллагаанд  Хөдөлмөрийн Яам, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Монголын Оюутны Холбоо, Томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Гадаадын их дээд сургуулийн төгсөгчид, ОХЭДТ-үүд оролцлоо.

Зохион байгуулагдсан үйл ажиллагааны товч мэдээлэл:

  • Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажилхөтөлбөрийг танилцуулах
  • Их дээд сургууль, колледж,  МСҮТ-д сурч байгаа  оюутнуудыг ААНБ-дад хичээлийн бус цагаар ажиллах  боломжийг бүрдүүлэх
  • ААНБ-дад цагийн ажлын хэрэгцээ шаардлага хэр байдаг, цагийн ажилд оюутнуудыг ажиллуулахын давуу тал болон тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэх
  • Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд ОХЭДТөвүүдийг  байгуулах байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа ОХЭДТ-үүдэд материаллаг тал дээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Оюутнуудын эзэмших мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан урьдчилан төлөвлөж, ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн дагуу  сургах боломжийг хэлэлцэх      
  • Ажил олгогчдын зүгээс ажлын байранд тавьж байгаа шаардлагыг уян хатан болгох, оюутнуудыг ажлын байранд мэргэжлийн дагуу дадлагажуулах, төгсөөд ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх                                                                                                  
  • Уулзалт, хэлэлцүүлгийн үед тавигдаж байгаа сэдвүүдийн дагуу оролцогчид санал бодлоо хэлэлцэв.

Оюутны Хөгжил Үйлчилгээний алба

Affiliated schools