link
ШУТИС-ийн ректор Б.Очирбат, СБЗГ-ын дарга Д.Ганхуяг, МИС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав нар 2014 оны 02 дугаар 12-18-ны өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллаа. KAIST (Korea Advanced Institute of Science and Technology) сургуульд 2014 оны 02 сарын 14-ний өдөр зочилж тус сургуулийн ерөнхийлөгч Sung Mo “Steve” Kang, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Lee Hee Yoon, Элсэлтийн асуудал эрхэлсэн захирал Seung S. Lee нартай уулзаж 2004 онд анх байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хамтын ажиллагааны санамж бичигт хоёр сургуулийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурав.
KAIST нь БНСУ-ын инженерийн чиглэлийн хамгийн нэр хүндтэй их сургууль бөгөөд тус сургуулийн төгсөгчид Солонгосын төдийгүй дэлхийн том компаниудад олноор ажилладаг байна. Хамтын ажиллагааны санамж бичигт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, залуу багш нарын мэргэжил дээшлүүлэх, мөн дэвшилтэт технологийн чиглэлээр хоёр сургуулийн профессор, судлаачид оролцох хамтарсан ЭШ-ний анхдугаар семинарыг 2014 оны 7 дугаар сард ШУТИС-д зохион байгуулахаар тогтов.
Тус сургуулийн харьяа Cho Chun Shik-ийн нэрэмжит ахисан түвшний Green Тээврийн Сургуулийн Утасгүй цахилгаан (Graduate School for Green Transportation, профессор Dongsoo Har), Энерги, хүрээлэн буй усны тогтвортой орчны ахисан түвшний сургууль (Energy, Environment, Water of Sustainability, профессор Jeung Ku Kang), Барилга, хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим (Department of Civil and Environmental Engineering)-үүдэд зочилж, профессоруудын судалгааны ажлууд, сургуулиас гарч буй шинэ технологитой танилцаж, дээрх чиглэлүүдээр ялангуяа Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан судалгааны ажил эхлүүлэх талаар холбогдох захирал, профессоруудтай санал солилцов. Түүнчлэн дээрх судалгааг хийж байгаа профессорууд ШУТИС-д зохион байгуулах хамтарсан семинарт оролцохоо илэрхийллээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea