link

“Гадаад хэл ба орчин үе” сэдэвт уралдаан боллоо
2014-02-26 22:33 Админ

ШУТИС-ийн МИС-ийн  Гадаад хэлний тэнхимээс санаачлан “Гадаад хэл ба орчин үе” сэдэвт анхдугаар уралдаан Их дээд сургуулиудын оюутнуудын дунд 2014 оны хоёрдугаар сарын 19-нд амжилттай болж өнгөрлөө. Уралдааныг “World of  Language “ХХК  болон “Юпитер” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-ийн хятад хэлний багш Л.Соёл, “World of Language” ХХК-ий арга зүйч Н.Авирмэд, КОICA-ийн мэргэжилтэн Lee Kyusik, МИС-ийн Оюутны зөвлөлийн гишүүн Б.Бат-Оюун нар ажиллав.

    Тус уралдаанд англи, орос, хятад, солонгос, япон хэлээр танилцуулга хийгдэж англи, орос хэлээр хийгдсэн танилцуулага шилдэгээр шалгарсан юм.

     Гадаад хэлийг хэрхэн эзэмшиж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваагаа оюутнууд өөрсдийн үзэл бодол ирээдүйн мэргэжилтэйгээ холбон танилцуулж байлаа.

Оюутнууд гадаад хэл сурахын зэрэгцээ “Эх хэлээ бохирдохоос хамгаалъя. Эх хэл, соёл, түүхээ хайрлан хамгаалъя. Гадаад хэл сурч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгая” гэсэн санааг дэвшүүлж байсан нь энэ уралдааны гол онцлог байв.

 

Уралдаанд:     Тэргүүн байр - МИСийн оюутан  Д.Мөнхгэрэл  /G.TL12D209/

Хоёрдугаар байр - КТМС-ийн оюутан  М.Заяа /D.PM13D313/

Гуравдугаар байр - МИС-ийн оюутан Б.Нэмэхдэмбэрэл /G.EB12D023/

Тусгай байр - МХТС –ийн оюутан Б.Галбадрах /J.IT12D036/

Тусгай байр - МИС-ийн оюутан Л.Ундраа /G.IM13D118/  тус тус эзлэв.

Тус уралдаанд оюутнуудаа бэлтгэж оролцуулсан Н.К.Кононова /МХТС/, З.Агиймаа /КТМС/,  Ц.Эрдэнэзаяа /ХБС/, Г.Ариунаа /МИС/ багш нартаа болон амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, баяр хүргэе.

МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН

Гадаад хэлний тэнхим

Affiliated schools