link

МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ГҮН УХААНТАН, МОНГОЛ МАНРАМБЫН ОРОЙН ЧИМЭГ, ИХ ЗУРХАЙЧ, ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАНГИЙН /1639-1704/ НЭРЭМЖИТ ОНЛАЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
2014-02-13 18:48 Админ

НЭГ. Олимпиадын зорилго
1.Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх
2.Сурагчдын математикийн шинжлэх ухаанд шимтэн суралцах хүсэл, сонирхолыг дэмжих
3.Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн амьдрал бүтээлийн талаар сурагчдад сурталчлах
4.Ирээдүйн өндөр мэдлэгтэй инженер техникийн мэргэжилтэн болох сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
5. Олимпиадад нийт сурагчидыг технологийн дэвшил ашиглан өргөнөөр оролцуулах
 
ХОЁР.Олимпиадад оролцогсод:
1.Ерөнхий Боловсролын Дунд Сургуулийн хүссэн сурагчид оролцоно.

ГУРАВ.Олимпиадыг явуулах
1. Олимпиад нь хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шат эчнээгээр 2014.03.08-ны 10 цагт  www.must.edu.mn сайтаар явагдаж, 2014.03.09-нд дүнг нийтэлнэ.
2. Эхний шатнаас шалгарсан 50 сурагч 2014.03.15-ны өдөр online хэлбэрээр шалгаруулалтанд оролцоно.
3. 2014.03.17-нд дүнг www.must.edu.mn сайт дээр байрлуулна.
4. Шагнал.  I байр 1 алтан медаль, өрөгмжлөл, iPad 3, II байр 2 мөнгөн медаль, өргөмжлөл, Ipad mini, III байр 3 хүрэл медаль, өргөмжлөл, ipad2 олгоно.
    
ДӨРӨВ. Олимпиадын зохион байгуулалт
1.    Ерөнхий зохион байгуулагч: Баянхонгор аймгийн ИТХ, Лувсанданзанжанцан судлал төв ТББ
2.    Технологи нийлүүлэгч: ШУТИС
3.    Сэдэв нийлүүлэгч: ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургууль
4.    2014.03.01-07 хооронд оролцогчид урдчилан бүртгүүлж нэвтрэх код авсан байна.
5.    Оролцогч өөрийн компьютерийн интернэт холболт, камер зэргийг өөрөө хариуцна.

Жич нэмэлт мэдээллийг 99906886,  99442882 утсаар лавлана уу

Ламын  гэгээн Лувсанданзанжанцаны намтраас

16-р зууны vеийн Халхын Єндєр гэгээн Занабазарын (1635-1723) наран саран мэт хоёр шавь Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715) хоёр юм. Энэ нь чухамдаа 2500 гаруй жилийн ємнє хутагт Энэтхэгийн газар Бурхан багш хэмээх Сайзин хааны хєвгvvн  Шонvдондов єєрийн хоёр шавь Шаарибу, Гунгаабу хоёртойгоо Бурхны шашныг дэлгэрvvлсэн, тvvнээс 1000 гаруй жилийн дараа цаст Тєвдийн газар  “Богд Зонхава” хэмээх Лувсандагва єєрийн хоёр шавь Жалцавжэ, Хайдавжэ хоёртойгоо гэлvгбаагийн шашныг дэлгэрvvлсэн, тvvнээс хоёр зуугаад жилийн хойно умард Монголын оронд энэхvv “Єндєр гэгээн” хэмээх Занабазар єєрийн хоёр шавь Лувсанданзанжанцан, Лувсанпэрэнлэй хоёртойгоо шарын шашныг дэлгэрvvлсэн-эд бvгд бvтээсэн vйлээрээ хувь сацуу бєгєєд эд бvгдийг хэдийгээр Бурхны шашны нэгэн урсгал саванд багтаан ярих боловч чухамдаа тус тусын орондоо єєр єєрийн євєрмєц  онцлогтой шашин номын vндсийг тавьсан хэрэг болно. Иймд Халх Монголын газар шашин номын хєлийг суурилуулж, тvгээн дэлгэрvvлсэн анхны хvн бол  энэхvv “ Ламын гэгээн” хэмээн алдаршсан, бурханы шашны зvтгэлтэн, гvн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан болно. Тэрбээр Халхын Хангай ханы єргєн цэцэрлэгт Чингис ургийн алтан аргамжны vзvvрт залгаанд  гучдугаар vеийн Хєндлєн цєхvр ноёны хєвгvvн Номун эзний дvv Эрх  цєхvр хэмээхийнд арван нэгдvгээр жарны шаргачин туулай жилийн  (1639)  хаврын тэргvvн сарын шинийн арван таванд мэндэлж, таван    сvvдэртэйдээ (1643) Тєвдийн Банчин эрдэнийн  эш бошгоор Дашлхvнбэ хийдийн хамбо асан дvвчин Лэгцэглхvндэвийн хувилгаан хэмээн тодорч долоон сvvдэртэйдээ (1645) Тєвдийн газраас “Гачин” хэмээх зарлигийн багшаар нь залж авчирсан Гачин цорж Лувсаняринпилээс тойн хувраг болж, сахилын нэрийг Лувсанданзанжанцан хэмээжээ. Тэрбээр 17 сvvдэртэйдээ  (1655) Тєвдийн Vй Зангийн газар сургууль ломнир хийхээр морилж, 5-р Далай лам Лувсанжамц, Банчин эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан, багш шавь барьж, номын мэргэд олноор чуулсан Лхас, Дашлхvмбийн газар сурлага боловсролоо дээшлvvлж, судар тарнийн болон чойрын номыг vзэж, эм зурхайн эрдэмд суралцсан байна. Ялангуяа Дашлхvмбийн чанга хатуу дэглэмтэй, нарийн ховор номтой агба дацангийн суудал жавданд багтаж, гурван жил шашны зан vйл, Равнай жинсрэг, хот мандлын тэг хэмжээ, єнгє будаг, хурал номын уншлагын ая дан, чагжа, цам тэргvvтнийг нарийвчлан судалжээ. Тэрбээр Тєвдийн Лхас, Дашлхvмбийн газраа зургаа долоон жил суугаад  24 сvvдэртэйдээ (1662) Халхын газраа эгэн морилж орон хvрээг  vvсгэн, Тєвд Дашлхvмбийн дэгээр хуврагийн аймаг дацан сургуулийг байгуулсан бєгєєд  Бєєрєлжvvтийн (Цэрэлжvд буюу Насны шим vрэл) газар шинэ хийд Гандандашгэпэллин хэмээхийг цvглэж, гурван  дацанг vvсгэж, Дашлхvмбэ, Сэра хийдийн жаяг дэгээр тогтоосон нь Зая Бандидын vед бурсан хуврагийн нь тоо зургаан зууд хvрч байжээ. 1686 оны барс жилийн цагаан сарын ерєєлєєр Хvрээнд ирж олон гvvш хэлмэрч нарыг цуглуулж  “Дагег-самдог” гэдэг толь бичгийг орчуулах ажлыг удирдсан байна. Тэр жилийн намар Хvрэн бэлчирийн газар болсон долоон хошууны чуулганд морилж, долоон хошууны гурван хаад голлосон, олон ноёд шашин, тєрийн хэрэгт гэмгvй байлгахын тулд Єндєр гэгээн Занабазар, Галдан ширээт хоёр удирдан оролцоход, Ламын гэгээн Єндєр гэгээнд  зарлигийг орчуулж, уриалан зарлаж байжээ. 1694 оны євєл Єндєр гэгээнд бараалхахаар Хvрээнд ирээд олон шавь нарт эм, зурхай тэргvvтнийг зааж єгчээ. Их хүрээний олон хуврагуудад гэцэл, гэлэнгийн сахил санваар єгсєнд Єндєр гэгээнээс “Хамба номун хан” цол олгож, олбог, тvшлэг, ямба нэмсэн байна. Энэ тухай Их Хvрээний олон шавь нарт сахил санваар єгсєн явдалд Єндєр гэгээн баясаж “Хамбо номун хан” гэдэг цол олгосон бєгєєд vvнээс хойш “Ханчин Чойжил” гэж алдаршсан гэжээ. Ламын гэгээн нь Халхын Их хvрээний анхны хамба номун хан байсан болно. Луу жилд Галдан бошигт цэрэглэн ирэхэд Єндєр гэгээн буруулах байдлаар зvvн зvгт морилоход нь дэргэд нь бараа болж явав. Могой жил Хатан голын орчим заларч, Ордос хавийн Монголчууд бvгдээрээ єргєл хvндлэлийг дэвхэрлэж, ном айлтган ламд шvтсэнд Ламын гэгээнээс Хатан гэцэл Дарад зарлиг айлтгаж, Ордост Гонганданравданлин хийдийг байгуулж, хурал ном сургуулийг удирдаж байв. Монголын тєр шашинд нєлєє бvхий Очирай тvшээт хан, Жамба дайчин ван, Хєндлєн ван, Пунцаг ван, Зая бандида Лувсанпринлэй, Дарба бандида Содовжамц, Жалханз хутагт Лувсанданзанжамц, Наран хутагт зэрэг ноёд лам нарын багш байсан нь тvvнийг Монголын тєр, шашинд  зохих ёсоор нєлєєлж байсныг гэрчилж байна.1700 онд Євєр Монголоос ирж, нутагтаа суурьшсан байна. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь судар, тарни, эмнэлэг, зурхайн тайлбар дєрвєн боть зохиолийг тєвд хэлээр бичсэн бєгєєд тэр нь Хятад болон Монгол бараар нийтэд тархжээ.
I    Ламын гэгээн(1639-1704) Лувсанданзанжанцан
II   Ламын гэгээн (1705-1788) Лувсанбанчинбалбар
III  Ламын гэгээн (1789-1846) Лувсанцэвээнжавчог
IY  Ламын гэгээн (1846-1860) Лувсанбалдандамбацvлтим
Y   Ламын гэгээн(1862-1907) Лувсанпэрэнлэйтогмэд
YI  Ламын гэгээн (1908-1911) Жамьяндорж
YII  Ламын гэгээн (1913-1937) Цэрэндорж      
YIII Ламын гэгээн (1996 онд мэндэлсэн) Жамбалнамдолчойжишэйнэн                  

Affiliated schools