link
Гадаад харилцааны албанаас 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ШУТИС-ийн Гадаад томилолтын тайлан хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа (Ph.D), Хөгжлийн бодлого, мониторингийн газрын дарга Б.Арвинбаяр, Гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, (Ph.D), Эрдэм Шинжилгээ, технологийн албаны дарга Х.Отгон-Эрдэнэ, (Ph.D) нар оролцож албан томилолтын тайлантай танилцаж, цаашид гадаад томилолтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал бодлоо солилцлоо. 2013 оны намрын улиралд гадаадын 20 гаруй улс оронд зорчсон 150 гаруй багш ажилтны албан томилолтын тайланг хэлэлцсэн нь нэг талаас гадаад томилолтынхоо үр өгөөжийг дүгнэсэн нөгөө талаас харилцан туршлага, санал бодлоо чөлөөтэй солилцсон явдал нь профессор, багш нарын сэтгэлд хүрсэн шинэлэг ажил боллоо.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION