link

Авто замын салбарын цахим сургалтын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
2014-01-22 20:20 Админ

Авто замын салбарын цахим сургалтын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МУ-ийн зам тээврийн яамны замын барилга, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Батсуурь, авто замын чадавхийг бэхжүүлэх төслийн дэд ахлагч Ж.Бямбадорж, Азийн хөгжлийн банкны МУ дахь суурин төлөөлөгчийн газрын тээврийн ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов, Япон улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши, мөн хувийн хэвшлийн төлөөлөгчид болон бусад их дээд сургуулиудын албаны бусад хүмүүс байлцлаа.

ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль, БИАС болон Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлж байгаа ADB-ны төслийн багтай хамтран Монгол улсын авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд авто замын салбарын хүний нөөцийг сургалтанд бэлтгэхэд зориулсан олон улсын авто замын холбооны 92 DVD хичээлүүдийг орчуулан бэлтгэж ийнхүү хүлээлгэн өглөө. Тус хичээл нь

  • 13 цуврал,
  • 92 модултай,
  • Нийт 2014 минутын видео хичээлүүд юм.

Энэхүү хичээлүүдээр дамжуулан авто замын салбарын ажиллагсад, ирээдүйд энэ салбарт ажиллахаар суралцаж буй оюутан залуус болон авто замын салбарын үйл ажиллаганы тухай сонирхсон хэн бүхэн хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран www.mooc.edu.mn (Нийтийн Нээлттэй Насан туршийн боловсролын вэбсайт) хаягаас олж авах боломж нээгдэж байгаа юм.

Е-Нээлттэй сургууль

 

Affiliated schools