link

Шинэ оны босгон дээр ШУТИС–ийн ҮТДС болон Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр шинэ түвшинд хамтран ажиллах 5 жилийн хамтын ажиллагааны гэрээнд ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, "Говь" ХК-ийн тэргүүн дэд захирал Наранбаатар нар гарын үсэг зурлаа.

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус гэрээнд ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх судалгаа, туршилт, сургалт, уулзалт зөвлөгөөн, уралдаан тэмцээн, багш оюутныг дадлагажуулах зэрэг олон талын үйл ажиллагааг тус хоёр байгуулага хамтран хийж гүйцэтгэхээр тусгагдсан байна.

“Нэг багш -нэг санаа- нэг бүтээлч ажил” уриатайгаар хамтын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх олон ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлээд байна.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION