link

"Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар гал тогоо байгуулах" төслийн нээлтийн ажиллагаа
2014-01-02 19:58 Админ

ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг болон БНСУ-ын "WITH" Төрийн бус байгууллага хооронд Монгол улсад "Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах загвар гал тогоо байгуулах" талаар хамтран ажиллах гэрээг 2013 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулсан билээ. Төслийн хүрээнд "WITH" ТББ болон КОЙКА Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын буцалтгүй тусламжаар эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах иж бүрдэл загвар гал тогоог байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НЭМГ, ШУТИС. ХИБС, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн төлөөлөлгчид оролцов.

  

Хамтын ажиллагааны гэрээний дагуу Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн дэргэдэх хоолны газрыг шинэчлэн өргөтгөж, өвчтөн бүрт эмнэлгийн хоолны үйлчилгээг хүргэх зорилгоор хоол түгээх өрөөг шинээр зохион байгуулсан болно.

   

Төслийн онцлог нь  хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний онцлогт тохирсон хоолыг зориулалтын хоол түгээх өрөөнд тусгайлан савлаж, өвчтний тасагт хүргэж үйлчлэхийн зэрэгцээгээр тэдэнд шим тэжээлийн боловсрол олгоход оршиж буй болно.

 

Нээлтийн ажиллагааны үеэр БНСУ-ын "WITH" Төрийн бус байгууллагын Удирдах Зөвлөлийн дарга Лий Ир Ёнд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгээс талархалын бичиг гардууллаа.

Төслийн үйл ажиллагааг "WITH" ТББайгууллага болон Шим тэжээл судлалын төвөөс удирдан зохион байгуулж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг Халдварын бус архаг өвчин болон хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлж, тэдний эрүүл мэндийг дэмжих, хоол шим тэжээлийн боловсрол олгох, эмнэлэг болон хоолны газрын ажилтнуудад эрүүл ахуй, шим тэжээлийн талаарх сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлэх болно. Төслийн багийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Шим Тэжээл Судлалын Төв

Утас: 312124

Affiliated schools