link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Эрдэнэт хивс” ХХК 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат “Эрдэнэт хивс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Өнөбат нар гарын үсэг зурж баталгаажуулав. Тус гэрээний зорилго нь Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюутнуудаар үйлдвэрийн дадлага хийлгэх, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургалт явуулах, инженер техникийн ажилтанд шинэ техник, технологи эзэмшүүлэх сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Түүнчлэн энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд Шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгууллаа. Орчин үеийн шинэ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нанотехнологийн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор энэ гэрээг байгуулсан байна. ШУТИС-ийн өмч, нанотехнологийн аргааар ус үл нэвтэрдэг даавуу боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан “Нанотехнологийн туршилтын үйлдвэр”-ийг байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea