link
МШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “Mobile ICT” сургалтын төвөөс зарласан “Smart Mongolia 2013” мобайл контентийн улсын анхдугаар уралдааны эцсийн шалгаруулалт 2013 оны 12 сарын 13-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд болж өндөрлөлөө.
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-ын санхүүжилтээр Данкүг Их Сургуулиас тус сургууль дээр “Mobile ICT” сургалтын төвийг 2013 оны 2 сард үүсгэн байгуулсан. Монгол улсад мобайл ICT салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой энэхүү сургалтын төв нь эдүгээ үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Ухаалаг (мобайл) төхөөрөмжинд зориулсан бүтээгдэхүүний зориулалтаас хамааруулж үйлчилгээ, бизнес, тоглоом (entertainment) гэсэн гурван ангилалд уралдаан зарласан бөгөөд нийт 80 гаруй бүтээл ирүүлснээс эхний шатанд 30 бүтээл, хоёрдугаар шатанд ангилал бүрт 5 бүтээлийг шалгаруулж эцсийн шалгаруулалтанд орууллаа.
Шалгарсан бүтээлүүдийг супер шагнал, БНСУ-ын Данкүк их сургуулийн захирлын нэрэмжит шагналаас гадна ангилал тус бүрд I байр нэг, II байр хоёрыг тус тус шалгаруулж урамшуулснаас UNITEL группын U-Planet ХХК-ийн гар утсаа алдахаас сэргийлэх “Lost DM” бүтээл супер шагнал “3.000.000₮ +MacBook air” -ын эзэн болов. I байрын шагналыг таксины ухаалаг үйлчилгээний “Ubcab”, AR технологийг ашиглаж бүтээсэн “Mongolian AR”, монгол үндэсний багц тоглоомын 4 шагай бүтээлүүд эзэлж “1.000.000₮ +iPad Mini” -ээр, II байрын шагналыг “City Bus”, “GeneralSmart”, “MyFilm”, “Би бичнэ”, “iRestaurant”, “Ургийн бичиг” зэрэг бүтээлүүд эзэлж “500.000₮ +iPod Touch” -оор тус тус шагнууллаа. Мөн БНСУ-ын Данкүк Их сургуулийн захирлын нэрэмжит шагнал “iPad Air + Данкүк их сургуульд суралцах 100%”-ийн тэтгэлэгийг ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Д.Төртүвшин “MCU Manual Robot” бүтээлээрээ хүртлээ.
Бүтээлийн уралдааны үйл ажиллагаанд КОЙКА-ын дарга Чой Хүн Ёл, орлогч дарга Ву Дун Ван, ШУТИС-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Х.Энхжаргал, Т.Намнан, МХТС-ийн захирал Б.Сүхбат, МТШХХГ ТЗУХАГ-ын дарга Ц.Алтансүх, ХХЗХ ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах нар оролцож шагнал гардууллаа.
Энэхүү “Smart Mongolia – 2013” үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж ивээн тэтгэгчээр оролцсон Харилцаа холбооны зохицуулах хороо, МЦХ ХК болон MUST ICT SOLUTION байгууллагуудад талархал илэрхийлж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea