link
ШУТИС-ийн НТС-иас хот орчмийн суурьшлын бүсэд орших археологийн дурсгалыг бүртгэх хайгуул судалгааны явцад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны Байшинтын ам хэмээх газарт Хүннүгийн жирийн иргэдийн бүлэг оршуулгын газрыг шинээр нээн илрүүлсэн билээ. Дээрх дурсгалуудын дийлэнхи нь машин зам, айлын хашаанд дайрагдах, хог тоосонд дарагдах зэргээр гадаад зохион байгуулалтын хувьд эвдэгдэж устах аюулд өртөөд байв.
Эдгээр археологийн дурсгалуудыг яаралтай авран хамгаалах малтлага судалгааны ажлыг ССАЖЯ-наас дэмжиж 2013 оны 9 сарын 6-наас 27-ныг хүртэлх хугацаанд амжилттай зохион явууллаа. Энэ хугацаанд нэн түрүүнд малтан судлах шаардлага бүхий нийт 10 булшыг авран хамгаалсан байна. Мөн гадаад зохион байгуулалт эвдэгдсэн, бүрэн бус чулуун дараас бүхий булшинд ШУТИС-ийн ГГТС-ийн хамт олон геофизикийн болон цахилгаан соронзон хайгуулыг хийсэн байна.
Малтан судалсан дээрх дурсгалууд нь Хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын төрөлд хамаарагдах дурсгалууд болохыг тогтоогоод байгаа ба хүрэл толь, хаш чулуун эдлэл, олон төрлийн хойлгын мал, модон болон ясан чимэг, зүүлт зэрэг хэдэн арван сонирхолтой эд өлгийн зүйлсийг илрүүлэн олжээ.
Авран хамгаалах судалгааны ажлыг ССАЖЯ-наас санхүүжүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Сонгино Хайрхан дүүрэг, Улаанбаатар хотын музей, ШУТИС-ийн ГГТС зэрэг байгууллагууд хамтран ажилласан ба малтлагын ажлын явцтай ССАЖЯ-ны сайд Ж.Оюунгэрэл болон холбогдох бусад байгууллагын албан тушаалтнууд танилцсан байна.
Хайгуул судалгааны дүнд бүртгэгдсэн бусад дурсгалуудыг ирэх онд үргэлжлүүлэн малтан судлахаар төлөвлөөд байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea