link
“Миний ном” клубийн хэлэлцүүлгийн хаалтын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 13-ны “Чингисизм”сэдвийн дор амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэг Академич, профессор Б.Бат-очир багшийн “Чингисизм оршвой”, “Самуурахуйн эсрэг сэтгэхүй” номын дор өрнөлөө. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, ОХҮА-ны мэргэжилтэн Д.Цогзолмаа нар хамтран зохион байгуулагчаар оролцлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг “Монгол” хэмээх нэрийн утгаас эхлээд нүүдэлчдийн соёл, иргэншил хүртэл өргөн цар хүрээтэй мэдлэг олж авахуйц утга агуулгатай, үр бүтээлтэй хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлэгт “Чингисизм оршвой” номын дэлгэрэнгүй мэдээллийг “Миний ном” клубийн гишүүн С.Шугар танилцуулж, тус клубийн ахлагч Г.Уянга “Самуурахуйн эсрэг сэтгэхүй” номыг танилцуулав. Мөн номын зохиогч Академич, профессор Б.Бат-очир багш өөрийн номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, оюутнууд сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг хийж нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea