link
ШУТИС-ийн хичээлийн төв байранд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Meal plus” оюутны загвар хоолны газар нээлтээ хийлээ. Тус хоолны газар нь оюутны загвар хоолны газар болж, оюутан залуус, багш ажилчдад эрүүл, шим тэжээллэг зохистой хоолоор үйлчилж байгаагаараа онцлог юм. Нээлтийн ажиллагаанд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Т.Одхүү, Тэргүүн проректор Д.Батчулуун, проректорууд, БНСУ-ын Сү Янг катеринг компанийн ерөнхий менежер Гуа Миран, бусад их дээд сургуулийн удирдлагууд, Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Оюутны загвар хоолны газарт халуун хоол, кафе, хүнсний дэлгүүр ажиллаж байна. Хоолны газар нь 120 хүний суудалтай, кафе үйлчилгээ нь 36 хүний суудалтай, мөн өдөрт 1000 гаруй хүнд үйлчлэх бололцоотой хүнсний дэлгүүр ажиллаж байна.
“Meal plus” оюутны загвар хоолны газарт үйлчлүүлэгчид хоол шим тэжээлийн болон зохист хэрэглээний талаар мэдлэг олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж, оюутан залуус, багш ажилчдын хоол шим тэжээлийн хэрэглээ, нөлөөллийн талаар судалгааны ажил хийгдэхээрээ онцлог юм. Хоолны газрын үйлчилгээний менежментийг БНСУ-ын Сү Янг катеринг компанийн Хоолзүйч гурван мэргэжилтэн, ШУТИС-ийн Хоол үйлдэрлэл үйлчилгээ, шим судлалын мэргэжлийн баг хариуцан ажиллаж байна.
Түүнчлэн уг хоолны газарт ШУТИС-ийн ХИБС-ийн оюутнууд цагийн ажил эрхлэх, төрөл бүрийн кафе болон олон төрлийн хоолны сургалт зохион байгуулах, дадлага хийх боломжийг бүрдүүлжээ. “Meal plus” оюутын загвар хоолны газар нь үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлж хоолны илчлэгийн хэмжээг 900-1200кКал байхаар тооцжээ. “Meal plus” хоолны газрыг технологийн дагуу шинэчлэн зохион байгуулахад инженерийн байгууламж сантехник, агааржуулалт, цахилгаан хангамж, хийн хангамж, барилгын засвар өөрчлөлт, тохижилтонд улсын төсвөөс 280 сая төгрөг, хоол үйлдвэрлэлийн болон кафены тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд БНСУ-ын Сү Янг катеринг компаниас 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Засвар тохижилтын ажлыг “Тэмээн” ХК хийж гүйцэтгэсэн байна.
ТГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea