link
БИАС – ийн Барилгын конструкцийн багаас сургуулийнхаа 55 жилийн ойг угтаж Их, дээд сургуулийн оюутнуудын хүрээнд “Модон бүтээц” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2013.12.07-ны өдөр зохион байгууллаа. “Модон бүтээц” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний энэхүү хурал нь 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдсон ба энэ удаад “Модон ба хуванцар бүтээц” хичээлийг үзэж байгаа Их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсанаараа онцлогтой юм.
Энэ хуралд БИАС, ҮТДС, Дарханы Технологийн Их сургууль, Техник Технологийн дээд сургуулийн оюутнууд оролцож 17 илтгэл хэлэлцүүлэв. Хурлын дүнг толилуулбал:
1 – р байр: БИАС – ийн оюутан Т. Шинэбаяр “Дамнурууны харьцуулсан хувилбарын тооцоо, туршилтын үр дүн”
2 – р байр: БИАС – ийн оюутан Г. Цэдэнбал “Магнизетэн барьцалдуулагчтай үртсэн эдэлхүүн”
3 – р байр: БИАС – ийн оюутан Э. Мягмарсүрэн “30 м – ийн алслалтай наамал матмал рам”
Тусгай байр: БИАС “ ийн Д. Баярцэцэг, М. Эрдэнэчимэг, Б. Үүрийнтуяа нарын “Метал – модон татанга”
Тусгай байр: ҮТДС - ийн У. Санжмятав “Метал шүдтэй ялтсан холбоос бүхий татангын тооцоо, туршилтын үр дүн” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлын шүүгчээр Аксиом констракшны захирал Монгол Улсын зөвлөх инженер Ш. Төрбат, “Натур Өргөө” ХХК – ны захирал дэд. проф Б. Баттөр, “Шинэст” ХХК – ны гүйцэтгэх захирал Ганбаатар нар ажиллалаа.
Нийт оюутнууддаа ирж байгаа шинэ ондоо сурлага, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea