link
Герман улсын ASIINe.V байгууллагын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Монгол Улсын ШУТИС-ийн ЭХИС-ийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” мэргэжлийн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөрийг авч хэлэлцээд Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIINe.V. болон EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes)-ийн тэмдэгтүүдийг олгохоор шийдвэрлэлээ.
“ЦАХИЛГААН ХАНГАМЖ” мэргэжлийн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөр Олон улсын магадлан итгэмжлэлийн тэмдэгтүүдийг авч байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа инженерийн мэргэжлийг Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж чадсан явдал болж байна.
Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIINe.V. болон EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes)-ийн тэмдэгтүүдийг “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” мэргэжлийн хөтөлбөрт олгосон тухай албан ёсны батламжийг 2013 оны 12 дугаар сарын 22-нд гаргаж ирүүлэхээ бидэнд мэдэгдээд байна.
ТГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea