link
Жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 2013/2014 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж сарын хугацаанд ШУТИС-ийн профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгууллаа.
I. “Сонирхолтой шинжлэх ухаан” цуврал лекцүүд:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухааны нээлтүүд, инженер техникийн мэргэжлийн онцлогийн талаар сонирхотой лекцүүдийг профессор, багш нар уншсан юм. Үүнд: МИС-ийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор Ц.Цэвэгжав “Цахилгаан соронзон, түүний техник дэх хэрэглээ” лекцийг 52 дугаар сургуулийн сурагчдад, МТС-ийн Химийн технологийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Бямбагар, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор Ц.Эрхэмбаяр нар “Инженерийн сургуулийн физик, химийн мэргэжлийн онцлог” лекцийг 33 дугаар сургуулийн сурагчдад, ЭХИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Б.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний инженер ямар хүн байх ёстой вэ?” лекцийг 6 дугаар сургуулийн сурагчдад, МС-ийн ахлах багш доктор Д.Цогзолмаа “Өнөөгийн мэргэжил сонголтын чиг хандлага” лекцийг 33 дугаар сургуулийн сурагчдад, КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг “Зах зээлийн эдийн засаг, бизнес эрхлэх боломж” лекцийг ШУТИС-ийн оюутнуудад тус тус уншлаа.
II. “Их сургуульд чанар, бүтээмжийг дээшлүүлэх, инновацийг хөгжүүлэх арга зам” семинар, хэлэлцүүлэг:
Их сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, мэдлэгийн эдийн засаг ба инноваци, их сургуулийн үйлчилгээ, түүний онцлог, үйлчилгээний чанар ба бүтээмжийг дээшлүүлэх арга зам, их сургуулийн оюуны өмчийн үнэлэмж, эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд “Их сургуульд чанар, бүтээмжийг дээшлүүлэх, инновацийг хөгжүүлэх арга зам” семинар, хэлэлцүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлуудын дунд зохион байгуулсан. Тус семинарт БШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Б.Лхагвадорж, КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал ШУ-ны доктор, профессор Л.Оюунцэцэг, МУИС-ийн ТДТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Дамдинбаяр нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн.
III. “Эрдэм шинжилгээний сэтгүүл: Одоо ба ирээдүй” хурал, сэтгүүлийн үзэсгэлэн:
Монгол – Японы төвд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БШУЯ, ШУА, ШУТҮЗ, МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС-иуд хамтран “Эрдэм шинжилгээний сэтгүүл: Одоо ба ирээдүй” хурал, Монгол улсад гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулсан. Тус хуралд “ШУТИС-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд” сэдвээр Эрдэм шинжилгээ,технологийн проректор Ч.Баасандаш илтгэл тавьсан. Мөн үзэсгэлэнгийн үеээр ШУТИС-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний эмхэтгэл, танин мэдэхүйн сэтгүүлүүдийг олны хүртээл болгов.
IV. ШУТИС-ийн профессор, багш нарын эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл:
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулах ажлыг Эрдэм шинжилгээний албанаас 2013 оны 11 дүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус ажил нь профессор багш нарын олон улсын түвшинд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, олон нийтэд танилцуулах, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлүүдэд хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг шалгаруулах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хийгдэж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зорилготой явагдсан. Олон улсын IF /impact factor/ өндөртэй мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн профессор багш нарын нийт 32 бүтээлийг хүлээн авснаас ГГТС-ийн Петрологи, минералогийн профессорын багийн профессор, доктор, профессор Д.Бат-Өлзий “Petrology, structural setting, timing, and geochemistry of Cretaceous volcanic rocks in eastern Mongolia: Constraints on their tectonic origin” бүтээлээрээ Тэргүүн байр, ХИБС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Ц.Одбаяр “A Comparative Analysis of Genistein and Daidzein in Affecting Lipid Metabolism in Liver Rat” бүтээлээрээ Дэд байр, МТС-ийн Органик бус шинэ материалын химийн технологийн багийн багш, доктор Т.Баттөмөр “Addition of multiwalled carbon nanotube and graphene nanosheet in cobalt oxide film for enhancement of capacitance in electrochemical capacitors” бүтээлээрээ Гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.
V. Шинжлэх ухааны салбарын шилдэгүүд:
Шинжлэх ухааны салбарынхан шилдгүүдээ тодруулж ШУТИС-ийн МТС-ийн Химийн технологийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Бямбагар Mонгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 341 дүгээр зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ” цол тэмдэг, ЭХИС-ийн багш А.Амаржаргал “Сонгомол шинж чанар бүхий металийн исэлд суурилсан шинэ нанокомпозит материалуудыг гарган авах нь” сэдэвт судалгааны ажлаараа Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, ХҮСХХ-гийн захирал М.Мөнхбат, КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, ХИБС-ийн ахлах багш Э.Энхцэцэг “Жимсгэний ургамлын навчны антиоксидант идэвх, фенолт нэгдэл” судалгааны ажлаар, МХТС-ийн төгсөгч С.Онончимэг “A New Gap-Fed Dual-Polarized Patch Antenna and Its Applications” судалгааны ажлаараа БШУ-ны сайд Л.Гантөмөрийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн.
Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн II байранд ХҮСХХ-гийн эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хонины ноосны ноолуурыг ялгах технологи” судалгааны ажлаар, Тусгай байранд БИАС-ийн дэд профессор, доктор Ч.Даваасамбуу “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дулаалгын материал” судалгааны ажлаар, БИАС-ийн дэд профессор Ч.Дорлигсүрэн “Магнийн барьцалдагчтай фибро бетон жижиг эдлэл” судалгааны ажлаар, ШУТИС-ийн ХИБС-ийн багш, доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн, Технологийн дээд сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Ч.Нарангэрэл нар “Бичил биетний байгалийн симбиоз бүхий таргийн эх хөренгө” судалгааны ажлаар тус тус шалгарлаа.
Сарын ажлын хүрээнд МҮОНРТ-ийн “Хөгжлийн маргааш” нэвтрүүлгээр КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал ШУ-ны доктор, профессор Л.Оюунцэцэг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар ярилцсан юм. Мөн Шинжлэх ухааны ажилтны баярын хүндэтгэлийн тоглолтод БИАС-ийн Инженерийн зураг зүйн профессорын багийн ахлах багш Н.Чулуунбаатар, КТМС-ийн Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Г.Энхбаатар, бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын хамт оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea