link

ДЭВЖЭЭ тэмцээн зохион байгуулав
2013-12-05 17:30 Админ

ШУТИС-ийн Хүнсний Инженер, Биотехнологийн Сургуулийн Хүнс хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент профессорын багаас жил бүр зохион байгуулдаг Дэвжээ тэмцээн 2013 оны 11 сарын 14-нд “Урлаг” танхимд боллоо. Энэ тэмцээнийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад ХИБС-ийн 6 мэргэжлийн оюутнууд болон “Талх чихэр” ХК-ийн ажилчдыг хамарсан өвөрмөц хөтөлбөртэй байлаа. “Хүнс хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент” багийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор Л.Дамдинсүрэн тэмцээнийг нээн, энэ удаагийн “Дэвжээ” нь хүнсний мэргэжлээр суралцагч оюутнууд, ажилтан залууст мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжил, инновацийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.

 

 

Тэмцээнд хүнсний үйлдвэрийн менежмент, хүнсний технологи, эрүүл ахуй, биотехнологи, машин аппарат мэргэжлээр суралцагчид болон “Талх чихэр” ХК-ийн ажилчдаас бүрдсэн 6 баг өрсөлдсөнөөс “Талх чихэр” ХК-ийн “Эрүүл хүнс” баг түрүүлэн цомын эзэн болж, хүнсний технологи, эрүүл ахуйн “Чанар” баг 3-р байр эзэллээ.

 

ХХҮҮМ баг

 

Affiliated schools