link
"MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP" хөтөлбөрийн тэтгэлэгийг ШУТИС-ийн 15 оюутан авлаа. Тус арга хэмжээ 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцлоо.
Монгол улсын хамгийн олон оюутантай, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах инженерүүд болон чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг ШУТИС-д суралцаж буй бакалаврын 10, магистрын 2, докторын 3, нийт 15 оюутанд 7.800.000 төгрөгийн тэтгэлэгийг олгож байгаа юм. Тэгтгэлэгийг ШУТИС-ийн ректор Б.Очирбат Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори нар гардуулан өглөө.
Мицүбиши Корпораци 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш ШУТИС дээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо 3 дахь жилтэйгээ золгож байна.
Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин, хараат компанийн хамтаар хоол хүнс, хувцас, зэрэг хүний амьдралд ойр салбараас сансрын тоног төхөөрөмж хүртэлх өргөн хүрээний салбарт өөрийн бизнесээ өргөжүүлжээ. Мөн гадаад худалдаагаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг байна. Монголд 2010 оны 4 дүгээр сард төлөөлөгчийн газраа нээж одоо Улаанбаатарын Олон Улсын Шинэ Нисэх Буудлын төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна, Монголын санхүү, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байна.
Мицубуши корпорацийн тэтгэлэгт шалгарсан оюутны нэрс |
||||||
Овог, Нэр |
Сургууль |
Мэргэжил |
Оюутны код |
|||
Бакалавар оюутан |
||||||
М.Баяржаргал |
ГГТС |
Гео Экологи |
C.HG10D208 |
|||
Б.Еламан |
УУИС |
Уул уурхайн ашиглалтын технологи |
H.MI12D075 |
|||
Т.Үүрийнцолмон |
ХБС |
Хятад хэл техникийн мэргэжлийн орчуулга |
B.CS11D004 |
|||
О.Нямгэрэл |
УУИС |
Уул уурхайн ашиглалтын технологи |
H.MT11D321 |
|||
Ц.Энхжаргал |
МИС |
Нисэх техникийн механик |
G.AH12D001 |
|||
А.Ёндонжамц |
МИС |
Барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж ашиглалт |
G.EB12D035 |
|||
Т.Очирсүрэн |
УУИС |
Уул уурхайн ашиглалтын технологи |
H.MT11D149 |
|||
П.Раднаасэд |
УУИС |
Ашигт малтмалын баяжуулалтын технологи |
H.ME10D020 |
|||
Б.Заяа |
УУИС |
Уул уурхайн ашиглалт |
H.MI10D052 |
|||
Ц.Хулан |
МТС |
Нефтийн бүтээгдэхүүний хими технологи |
F.CT11D232 |
|||
Магиситрантур, доктрантур |
||||||
Р.Долгоржав |
МТС |
Материал судлал, шинэ материалын химийн технологи /доктрантур/ |
F.CT11F805 |
|||
Г.Мөнхцацрал |
ХИБС |
Хүнсний микробиологи/доктрантур/ |
L.FM12F801 |
|||
Э.Бат-Эрдэнэ |
МТС |
Органик бодисын химийн технологи /доктрантур/ |
F.CT10F803 |
|||
Т.Болор-Эрдэнэ |
МС |
Инженер математик /магистрантур/ |
E.MT12E002 |
|||
Б.Анхзаяа |
УУИС |
Ашиг малтмалын баяжуулалтын технологи /магистрантур/ |
H.ME12E034 |
ТГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea