link
ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн багш, доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн, Технологийн дээд сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Ч.Нарангэрэл, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, судлаач, магистр (M.Sc) нар “Бичил биетний байгалийн симбиоз бүхий монгол таргийн эх хөрөнгө” бүтээлээр Шинжлэх ухааны 2013 оны шилдэг бүтээлийн тусгай шагнал хүртэв. “Бичил биетний байгалийн симбиоз бүхий монгол таргийн эх хөрөнгө” бүтээлийн шинжлэх ухааны шинэлэг тал нь нэгдүгээрт, уламжлалт таргийн хөрөнгийн Str.thermophilus, L.bulgaricus-ийн байгалийн симбиозыг ашигласанд, хоёрдугаарт, Str.thermophilus-ийг өсөлт, үржлийн эрчимтэй үе (экспоненциаль)-ийн дунд шатанд, харин L.bulgaricus эрчимтэй өсөлт, үржлийн эхэнд байхаар микробиологи, технологи параметрүүдийг оновчилж, сүү бүрэх хугацаа, эсийн тоо, харьцаа, хөрөнгийн исгэлэн, мэдрэхүйн үзүүлэлт, пробиотик, антибиотик идэвхи зэрэг шалгууруудаар хянах боломж буй болгосонд оршино.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea